ДАВАА
2025.07.29
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Батлут: Би төрийн албан хаагчдаас сайн төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг шаардана
Д.Батлут: Би төрийн албан хаагчдаас сайн төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг шаардана
        Аймгийн Засаг даргын Тамгын газар болон Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс “Төрийн албан хаагчдын аймгийн зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгуулж байна. Уг зөвлөгөөнд 30 гаруй байгууллагын 450 орчим албан хаагчид оролцсон юм. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлөөс төлөөлөл оролцож аймгийн хэмжээнд ажиллаж буй албан хаагчдад мэдээлэл хийж байна. Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга Д.Батлут хэлсэн үгэндээ “Төрийн албан хаагчид хууль бус үйлдлээс хол байж төрийн албан хаагчийн ёс зүйгээ ягштал баримтлах шаардлагатай. Нөгөө талаас бид төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангахад анхаарах болно. Та бүхнээс би ажлын төлөө гэсэн сэтгэл, ур чадвар ёс зүй, сайн төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг шаардана” хэмээн онцоллоо.  Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд төрийн чиг үүрэг бүхий 90 гаруй байгууллагад 4400 орчим хүн ажиллаж байна. Зөвлөгөөнд оролцож буй ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн хэлэхдээ “МУ-ын Засгийн газраас төрийн бүх шатны байгууллагад сахилга хариуцлага, дэг журмыг чангатгаж, хариуцлагатай, ил тод, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх чиглэлд маш их анхаарал хандуулж буй. Иймд төрийн албан хаагч та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлээрэй” гэлээ.  “Төрийн албан хаагчдын аймгийн зөвлөгөөн”-өөр Гурван тулгуурт хөгжлийн бодлого-Төрийн албаны шинэчлэл, Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөний шийдвэрийн хэрэгжилт, Төрийн албан хаагчдын ажлын байрны дүн шинжилгээ зэрэг асуудлыг хэлэлцэж байна.  Гурван тулгуурт хөгжлийн бодлого-Төрийн албаны шинэчлэлийн талаар ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар илтгэл танилцууллаа. Түүний илтгэлд дурдсанаар Гурван тулгуурт хөгжлийн бодлогод тогтвортой өсөлтийг бий болгох эдийн засгийн шинэчлэл, хуулийн засаглалыг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах төрийн шинэчлэл, иргэдэд эдийн засгийн бодит өсөлтийг хүргэх нийгмийн бодлогын шинэчлэл тус тус багтжээ.  Эдгээрээс төрийн албаны шинэчлэлийн бодлогын хүрээнд “Төрийн албаны тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг баталж ирэх оны 1-р сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болсон. Энэ нь одоо хэрэгжиж буй хуулиас хүний нөөцийн томилгоо, төрийн албаны шалгалтууд, төрийн албан хаагчийн хариуцлага, нийгмийн баталгааг хангах асуудлуудыг шинэчлэн хуульчилснаараа онцлог юм. Мөн төрийн албаны шинэчлэлийн стратеги, төрийн байгууллагын бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэх үүднээс стандарт боловсруулж мөрдүүлэх зэрэг бодлогын хэд хэдэн баримт бичиг боловсруулагдаж байгааг зөвлөгөөнд оролцогчдод дуулгалаа.    
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Оюу цэцэрлэгийн гадна цахилгаан ажил шинээр хийх