Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Арваннэгдүгээр сард бүх нийтээрээ хоёр хоног амарна

Арваннэгдүгээр сард бүх нийтээрээ хоёр хоног амарна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу ирэх арваннэгдүгээр сарын 8 болон 26-ны өдөр бүх нийтээр амрах ажээ. Тодруулбал, өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглээд тав дах жилийг үдээд байна. Иймээс монголчууд бид нийтээрээ өвлийн тэргүүн сарын шинийн 1 буюу Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрөөр амрах юм байна. Энэ нь арваннэгдүгээр сарын 8-ны пүрэв гараг юм. Мөн арваннэгдүгээр сарын 26-ны даваа гаригт Улс тунхагласны өдөр тохиож байгаа юм. Жил бүрийн энэ өдрийг бид бас л бүх нийтээр амарч өнгөрөөдөг уламжлалтай. Ингэснээр ирэх арваннэгдүгээр сард бид бүх нийтээрээ хоёр өдрийг амарч өнгөрөөхөөр хуульчилжээ. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card