ДАВАА
2025.07.29
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Панел хэлэцүүлэг залуусын загатнасан газар маажих шиг л болсон
Панел хэлэцүүлэг залуусын загатнасан газар маажих шиг л болсон
“Inspired Erdenet “арга хэмжээний оргил нь Улаанбаатараас ирсэн зочид оролцсон “Панел хэлэлцүүлэг” байлаа. “Панел хэлэлцүүлэг”-ийн зочноор “Inspired”-ийн санаачлагч Б.Танан,  “Unread”-ийн үүсгэн байгуулагч “Batu dijital” компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа, Оксфордын их сургуулийн төгсөгч, Дэлхийн банкны зөвлөгч Булган аймгийн уугуул Б.Болор-Эрдэнэ, “Вагнер Ази Автомотив” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Вилсон, Монгол дахь Оксфорд, Кембриджийн их сургуулийн төгсөгчдийн холбооны тэргүүн С.Одончимэг нар оролцсон юм. Энэ удаагийн панел хэлэлцүүлэгт оролцож байгаа эрхмүүд бол өнөөгийн Монголын залуусын  өнгө төрх, дуу хоолой нь болж чадсан оролцогчид байлаа. Тэдний хувьд өөрсдийн гараар бүтээн байгуулж ирсэн тэргүүн туршлагаа бусадтай хуваалцахын хамт Эрдэнэтийн залууст шийдлийн гарц ямар байдаг, түүнд хүрэхийн тулд хэрхэн хөдөлмөрлөдөг. Өөртөө итгэлтэй байхаас эхлээд хийж бүтээснээсээ хэрхэн урам зориг авах гээд бүхий л талаар үнэтэй зөвлөгөө хайрласан юм. Тухайлбал,  “Unread”-ийн үүсгэн байгуулагч “Batu dijital” компанийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа “Залуу та бүхэн байнга нээлттэй бай. Юу хүсч мөрөөдөж байна. Юу хиймэр байна. Түүнийгээ хайж олоод нээлттэй байж чадвал амьдралд чинь том өөрчлөлт гарна” хэмээн залуустаа хандаж өөрийнхөө туршлагыг хуваалцсан юм. Монгол дахь Оксфорд, Кембриджийн их сургуулийн төгсөгчдийн холбооны тэргүүн С.Одончимэг “Би аавынхаа үгэнд жаахан эртхэн орсон бол өнөөдрийнхөөс ч илүү амжилтанд хүрэх байлаа. Аравдугаар ангид байхдаа аав ээжийнхээ хамтаар Англид амьдрахаар очсон. Өмнө нь Монголд байхад ч дараа нь ч аав минь бараг өглөө бүр надад шинэ зүйл хийхийг, англи хэл сурахыг зөвлөдөг байсан. Түүнийг нь би сонсоод л өнгөрдөг байсан. Өнөөдөр аав минь миний дэргэд байхгүй, бурханы оронд заларсан. Одоо би үргэлж бодож, харамсдаг. Би даанч аавыгаа сонсдоггүй байж дээ. Аавынхаа үгэнд ордог байсан бол илүү ихийг хийж бүтээх байжээ” хэмээн нулимсаа дуслуулан байж “миний энэ алдааг залуус та бүхэн битгий давтаарай” гээд чинь сэтгэлээсээ захиж байсан тэр нулимстай захиасыг Эрдэнэтийн залуус хэзээ ч мартахгүй болов уу.                         Зөвхөн үхсэн загас л урсгалаараа явдаг. Харин... “Вагнер Ази Автомотив” компанийн гүйцэтгэх захирал Г.Вилсон тун ч сонирхолтой илтгэлийг Эрдэнэийн залууст хүүрнэсэн юм. Залуус та бүхэн багаасаа л өөртөө зорилго тавь. Өмнөө тавьсан зорилготой хүн л  амжилтанд хүрдэг юм. Урсгалаараа яваад байвал тэр урсгалд чи уусаад алга болно. Тэгээд ч урсгалаараа явдаг хүн байж болохгүй. Зөвхөн үхсэн загас л урсгалаараа хөвдөг. Харин амьд загас урсгалыг сөрж явдаг гэдгийг мартаж болохгүй шүү. Залуус та бүхэн энэ амьдралын замд урсгалаараа явж болохгүй. Амьдралыг зорилготойгоор сөрж явах хэрэгтэй. Та бүхэн дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-ыг удирдаж байсан Теодор Рузьвелт гэдэг ерөнхийлөгчийг мэдэх байх. Түүний эхнэр нь маш их ухаантай хүн байсан. Тэр хэлэхдээ “Эгэл ухаантай хүн үйл явдлын талаар л ярьдаг. Харин Агуу ухаантай хүн санааны талаар ярьдаг” гэж хэлснийг би та бүхэнд хэлэх гэсэн юм. Өөртөө зорилготой, амьдралын урсгалыг сөрж явдаг агуу ухаантай хүн үйл явдлыг биш санааны талаар ярьдаг учраас та бүхэн өнөөдрөөс эхлэн шинэ санаа, шийдлийн талаар ярьж байгаарай. Хоёрдугаарт, би та бүхэнд нэг зөвлөгөө өгье. Ямар ч бага цалинтай байсан түүнийхээ нэг хэсгийг хүүтэй хадгаламжинд хийдэг байх хэрэгтэй. Хувийн санхүүгийн менежментээ шийдвэрлэхэд энэ таньд туслах болно. Орлогынхоо тодорхой хэмжээний хувийг хадгалж сур. Хамгийн түрүүнд мөнгөө хадгал, дараа нь үлдсэнийг нь захиран зарцуулж бай хэмээх алтан зөвлөгөөг Эрдэнэтийн залууст өгсөн юм. Шинэ мэдлэг, шинэ мэдээлэл, шинэ санаа, шинэ өнгө төрхийг мэдрэх гэж Их танхимд хуран чуулсан зуу зуун залууст Г.Вилсоны энэ зөвлөгөө бараг л алтнаас илүү үнэтэй байж таарна.    
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Оюу цэцэрлэгийн гадна цахилгаан ажил шинээр хийх