БЯМБА
2025.09.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ЭРДЭНЭТ ХОТОД 17.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
ЭРДЭНЭТ ХОТОД 17.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
2018 онд Орхон аймагт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын нээлт боллоо. Уг үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс зохион байгуулсан юм. Энэ онд манай аймагт улсын төсвийн 13 тэрбум 443.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 13 нэр төрлийн ажил хийгдэнэ.   Үүнд: Хүүхэд хамгааллын төв байгуулахад Баянцагаан багийн төвийн инженерийн шугам сүлжээнд холбох Гэр хорооллын усан хангамжийг сайжруулах Бүрэнбүст багийн орон сууцны байруудын дээвэр засвар Рашаант багт 250 хүүхдийн сургууль барих “Эрдэнэт” цогцолбор сургуулийг өргөтгөж 928 хүүхдийн багтаамжтай болгох Яргуйт, Булаг багт тус бүр нь 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барих Даваат багт 250 хүний суудалтай Соёлын төв барих Баянбулаг багт спорт заал барих Дөмөг захын уулзвараас 6-р хороолол хүртэлх 2.1 км авто замыг өргөтгөх ажил багтаж байна.  Тэгвэл орон нутгийн төсвийн 4 тэрбум 220 сая төгрөгөөр Хөрөнгө оруулалтын 26 нэр төрлийн ажил, тэрбум 711.8 сая төгрөгөөр их засварын 38 ажил хийгдэнэ.  Үүнд: Өндөр толгойн баруун хэсэгт ЦДАШ, дэд станц барих Яргуйт багт АТП-15 дэд станцын хойд хэсэгт ЦДАШ, дэд станц барих 1-18, 1-20-р, 2-5-р байр, Уртын гол баг болон Булаг багийн 14, 45-р гудамж, Шанд багийн багийн 39-р гудамж,  Жаргалант сумын сумын Төмөр замын хорооллын хэсэгт амралт, чөлөөт цагийн талбай байгуулах  8 дугаар сургууль, 4 дүгээр сургууль, 5 дугаар сургуулийн гадна спортын иж бүрэн талбайг тохижуулах БОЭТ-ийн цахилгаан үүсгүүрийн барилга барина. Эдгээрээс гадна Цагаанчулуут багт цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Польш улсын хөнгөлөлттэй зээлээр хог ангилах, боловсруулах үйлдвэр байгуулагдахаар болсоон. Энэ жил хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэгч компаниудын 90 хувь нь орон нутгийн аж ахуйн нэгжүүд юм. Түүнээс гадна ажиллах хүчний тодорхой хувийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдээс бүрдүүлнэ гэдгийг Засаг даргын орлогч С.Батжаргал хэллээ.[sgmb id="1"]
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА