Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Дээврийн засварын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Дээврийн засварын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
 Энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр орон сууцны байруудын 14 блок, нэг сургууль, нэг цэцэрлэгийн дээврийг засаж байна. Уг ажилд нийтдээ 550 орчим сая төгрөг зарцуулж байгаа юм. Одоогоор ажлын гүйцэтгэл 90 хувьтай үргэлжилж байна.  Энэ удаа хийгдэж буй дээврүүд нь хуучин бүх хар цаасыг хуулж, шинээр цементэн тэгшилгээ хийснээр, хөрсжүүлэгч түрхэж, нэг, хоёрдугаар үеийн хар цаас наах технологиор хийгдэж байгааг мэргэжлийн хүмүүс хэллээ. Энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 1-р хорооллын 6, 12, 2-р хорооллын 1а, 5, 3-р хорооллын 12, 13, 4-р хорооллын 5, 6, 18, 6-р хорооллын 15, 16, Дэнж багийн 1-ийн 3-р байр тус бүрт 1-2 блок дээвэр засварын ажил хийгдэж байна. Мөн 13 сургууль болон 17-р цэцэрлэгийн дээврийг засварласан.  Тэгвэл улсын төсвийн 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Бүрэнбүст багийн орон сууцны бүх байруудын дээвэр засварын ажил эхэлжээ. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card