ДАВАА
2026.02.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Шинэ мэдлэгээр өөрийгөө гоёх дуртай Эрдэнэтийн залуусыг урьж байна
Шинэ мэдлэгээр өөрийгөө гоёх дуртай Эрдэнэтийн залуусыг урьж байна
                Техник, технологийн үсрэнгүй хөгжилтэй эн зэрэгцэхийн тулд энэ цагийн залуус мэдээллээс алхам ч хоцрохгүйг хичээх болсон. Тэр тусмаа шинэ зүйл, шинэ мэдээ, шинэ технологи гээд дэвшилтэт гэсэн бүхний талаар өөрсдийн гэсэн ойлголттой болохын тулд Монголын залуус дэлхийтэй уралдаж байгаа. Энэ сарын 21-нд Улаанбатар хотноо   “Unread Media”-аас нэгэн сонирхолтой арга хэмжээг нийслэлийн залуучуудын дунд зохион байгуулсан ажээ. Өндөр боловсролтой иргэдийн тоог нэмэгдүүлэх, боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах, мэдээллийн тэгш бус байдлыг бууруулах зорилгоор “ Inspired” санаачлагыг хэрэгжүүлсэн байна. “Unread Media”-аас хэрэгжүүлсэн “Inspired” санаачлага Эрдэнэтийн залууст хүрэлцэн ирлээ. Монголын хоёр дахь том хот болох Эрдэнэтийн залууст Улаанбаатарынханаас хоцрохгүй байх, мэдээллийн тэгш бус байдлыг бууруулах энэхүү алтан боломжийг “Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн” ТББ-ын тэргүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ олгож байна. Тэрбээр “Unread Media”-гийнхантай хамтран Эрдэнэтийн залуучуудад мэдлэг мэдээлэл, урам зоригийг түгээх зорилгоор  “Inspired Erdenet “арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү арга хэмжээнд бизнес, технологи, нийгмийн салбарын шилдэг залуус хуран чуулж, үзэл бодол, үнэт туршлагаа хуваалцах ажээ. Шинэ мэдээлэлд дурлагч, шинийг эрэлхийлэгч Эрдэнэтийн залуу та бүхэн “Inspired Erdenet”-д ирснээр Цахиур хагалж буй “старт-ап” компаниудын бүтэ[sgmb id="1"]эгдэхүүн үйлчилгээ, үүсгэн байгуулагчдынх нь сонирхолтой түүх;  Дэлхийн шилдэг технологийн компаниудад ажиллаж үзсэн инженерийн туршлага;  Олон улсын залуучуудын байгууллагыг удирдаж байсан залуу мэргэжилтний үзэл бодол Хувийн хэвшил, олон улсын байгууллага, төрд ажиллаж буй залуу лидерүүдийн ажил карьераа ахиулах, өөрийгөө хөгжүүлэх зөвлөгөөнүүдийг сонсох боломж бүрдэх ажээ Оюун ухаан, мэдлэг боловсролоор өрсөлдөх орчин үеийн залуучууд та бүхнийг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Арга хэмжээ: Аравдугаар сарын 25-нд “Уурхайчин” соёлын ордонд болно. Бүртгүүлэх хаяг:  bit.ly/inspirederdenet
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН