Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Амралтын өдрүүдээр хүйтэрч, цасаар шуурна

Амралтын өдрүүдээр хүйтэрч, цасаар шуурна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.  21-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орно. Салхи 21,24-нд ихэнх нутгаар, 22-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Эх сурвалж itoim.mn [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card