ДАВАА
2026.02.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Нийслэлчүүд “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэтийн уурхайчдаар амьсгалж байна
Нийслэлчүүд “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэтийн уурхайчдаар амьсгалж байна
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ, “Эрдэнэт үйлдвэр-40 жил” үзэсгэлэн энэ сарын 18, 19-ний өдөр Улаанбаатар хотноо болж байна. Ойд зориулсан арга хэмжээ болон Эрдэнэт үйлдвэрийн 2018 оны 3 дугаар улирлын үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтийн талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр нар мэдээлэл хийлээ. Түүх сөхвөл анх 1964 онд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй Монгол, Чехийн геологичдын илрүүлсэн Эрдэнэтийн овоо ордод 1970-1972 онд ЗХУ-ын геологичид нарийвчилсан хайгуул хийж, 4.6 сая тонн зэсийн нөөцтэйг тогтоож байжээ. Улмаар хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдаж, Эрдэнэт үйлдвэр, түүнийг дагасан Эрдэнэт хотыг босгох их бүтээн байгуулалтын аян эхэлсэн түүхтэй юм. Монголын уул уурхайн хөгжлийг 40 жил түүчээлсэн Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 6500 гаруй ажилтан, ажилчидтай, жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий үндэсний үйлдвэр болсон. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд 869.7 сая тонн хүдэр олборлон, 823.3 сая тонн хүдэр боловсруулж 16.6 сая тонн зэсийн баяжмал, 131.7 мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэн 13.1 тэрбум долларын борлуулалтын орлого олж, 6.3 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж, Монгол Улсынхаа эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулжээ. 2018 оны эхний есөн сарын байдлаар тус үйлдвэрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бүх үзүүлэлт 100‑116 хувиар биелсэн байна. Үйлдвэрийн 40 жилийн түүхэнд хүдэр дэх зэсийн агуулга хамгийн бага буюу 0.495 хувь байхад Эрдэнэтийн уурхайчид олборлох хүдрийнхээ шинж чанарт тохируулан боловсруулах технологи, түүний хэлхээг оновчилж, технологийн горим, сахилга батыг чанд сахин ажилласнаар зэсийн металл авалтыг 89.3 хувьд хүргэж, хамгийн өндөр орлого ашигтай ажиллаж чаджээ.Үүний үр дүнд энэ оны эхний 3 дугаар улирлын байдлаар улс, орон нутгийн төсөвт 560.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийнхээ тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор хүдэр бутлан нунтаглах, баяжуулах тоног төхөөрөмжүүд болон хүдэр тээврийн хүнд даацын автомашин зэргийг шинэчлэх ажлыг үе шаттай гүйцэтгэснээр нийт тээрмүүдийн 44, баяжуулах тоног төхөөрөмжийн 27, хүнд даацын буюу технологийн тээврийн 20, том оврын хүн тээврийн автобусны 17 хувийг тус тус шинэчилжээ. Энэ ажил нь цаашид ч үргэлжлэх юм байна. [sgmb id="1"]Түүнчлэн 48 Мвт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын өргөтгөлөө энэ онд хүлээн авснаар эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болж, түүхэн бүтээн байгуулалтын эзэд болсон байна. Өргөтгөлийн ажил хийснээс хойш 9 сарын хугацаанд Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системд 200 гаруй сая кВт цахилгаан эрчим хүч нийлүүлжээ. Эрдэнэтийн овоо ордын хүдрийн нөөц үйлдвэрийг цаашид 40 орчим жил ажиллахад хүрэлцэнэ гэж саяхныг хүртэл үзэж байв. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд явуулсан геологи хайгуул, уулын ажил, ашиглалтын материалд иж бүрэн дүн шинжилгээ хийж, 2017 онд геологи хайгуулын ажлыг 2016 оноос 2 дахин, 2018 онд 3.2 дахин өсгөсөн. Ингэснээр үйлдвэрийн насжилтыг 20 шахам жилээр нэмж, цаашид 60 орчим жил ажиллах боломж бүрдсэн тухай мэдээлж байна.             Хүдэр боловсруулах хүчин чадлаараа дэлхийд томоохонд тооцогддог Эрдэнэт үйлдвэр нь дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа зэсийн баяжмалын гурван хувь, молибдений баяжмалын нэг хувийг дангаараа экспортолж, өдөрт 2,3 сая ам.долларын буюу 5,8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Цаашид үйлдвэрийг 15 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд үйлдвэрлэлийн үндсэн шат дамжлагад ашиглалтын зардал бага, бүтээмж өндөр техник, технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, үйлдвэрийн ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллахаар Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө дэмжүүлжээ. Ирэх жилүүдэд тус үйлдвэр Эрдэс баялгийн нөөц өсгөх төсөл, Ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл, Баяжуулах фабрикт хагас өөрөө нунтаглалтын шугам барих, Хөвүүлэн баяжуулах хэсгийн өргөтгөл шинэчлэлийн төсөл, Засвар механикийн заводыг шинэчлэх, өргөтгөх төсөл, Зэсийн хүдрийг уусган боловсруулж, цэвэр зэс үйлдвэрлэх төсөл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл зэрэг 6 томоохон төслийн бэлтгэл ажлыг эхлүүлжээ. Эх сурвалж: http://times.mn/
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН