БЯМБА
2025.09.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
Төрийн албан хаагчид, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлд зориулан түрээсийн орон сууц олгох ажлыг Монгол улсын Засгийн газраас Түрээсийн орон сууц эзэмших журмаар зохицуулж байна. Манай аймагт хоёр засгийн нүүр дамнан хэрэгжиж байгаа төрийн мэдлийн 9 давхар бүхий 315 айлын орон сууцны барилгын ажлыг Барилга хот байгуулалтын яамны захиалгаар үргэлжлүүлэн улсын төсвөөр барьж байна. Энэ орон сууцыг иргэдэд ямар хэлбэрээр олгох вэ гэдэг нь одоогоор шийдэгдээгүй. Учир нь Төрийн орон сууцны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа энэ барилгыг Орхон аймагт гэрээ байгуулан хүлээлгэж өгөөгүй байна. Иймээс манай аймаг захиалагчийн хяналт тавих боломжгүй. Мөн түрээсийн орон сууцаар иргэдэд олгох уу эсвэл орон нутгийн өмчид шилжүүлэх үү гэдэг нь гэрээ байгуулсаны дараа эцэслэн шийдэгдэнэ. Төр хөрөнгөө гаргаж бариад дуусах дөхөж байгаа энэ барилгад инженерийн шугам сүлжээний төсвийг яаж шийдэх вэ гэдгийг одоог хүртэл тогтоогүй байна. Барилгын ажлын явцаар ашиглалтанд орох хугацааг энэ оны аравдугаар сарын 30-нд гэж заасан байгаа ч хугацаандаа дуусах нь эргэлзээтэй, ус, дулааны холбох зардлыг шийдээгүй байгаа аж. Төрийн орон сууцны корпорацийн орон сууцны байрыг аймагт хүлээлгэн өгч гэрээ байгуулснаар Орхон аймаг захиалагчийн хувьд хяналт тавих эрх үүснэ. Мөн Засгийн газраас түрээсийн хэлбэрээр олгох уу гэдгийг шийдэх юм байна. [sgmb id="1"]
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА