Д.Ухнаа “ 11-нд бүх одон медалиа зүүж явахыг уриалж байна”
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа ахмадуудаа одон, медальтайгаа наадамлахыг уриалжээ.
Тэрээр цахим хуудаснаа “Монгол орноо хөгжүүлэхийн төлөө өөрийн бүх хүч чадлаа дайчлан ажиллаж төр засгаас өндөр шагнал,одон медалиар шагнагдсан хүмүүсийг долоодугаар сарын 11-нд бүх одон медалиа зүүж явахыг иргэн Д.Ухнаа би уриалж байна. Нэг өдөр одон тэмдэгтэй монголчууд болцгооё. Харамсалтай нь зарим хүмүүс одон медалиа хадгалж байгаад зүүж чадалгүй бурхан болдог удаа ч байдаг. Хийхээсээ айгаагүй юм чинь зүүхээсээ битгий зов. Faсe найзуудаа та бүхэн хүн болгон share хийж мөн ах эгч,аав ээж,өвөө эмээ нартаа хэлж өгч намайг дэмжинэ үү. Одон медальтайгаа сайхан наадаарай. Эрхэм хүндэт Face найзуудаа та бүхнийг ах эгч,аав ээж ,эмээ өвөө нараа энэ наадмаар сайхан баярлуулах боломж олгож би долооудгаар сарын 11-ний өдөр 18 цагаас Чингисийн талбай дээр ахмад уран бүтээлчид мөн аккордион, баян, гармони, аман хуур, мандолин хөгжимчдийн тоглолтыг зохион байгуулах гэж байна. Аав ээж,эмээ өвөө нараа одон медалийг нь зүүлгэж сайхан наадуулаарай” хэмээн бичжээ.