БЯМБА
2025.09.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2018-2022 онд Орхон аймгийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулах талаар баримтлах бодлогыг батлуулахаар орууллаа. Бодлогын баримт бичгийг хэлэлцэх явцад гэмт хэргийн гаралтыг бууруулах нь эцсийн зорилт боловч амьдрал дээр хангалтгүй байгааг тэргүүлэгчид хөндсөн юм. Үүний зэрэгцээ Эрдэнэт хот улсын чанартай авто зам нутаг дэвсгэрээр нь дайран өнгөрдөг учраас том оврын, ачааны хүнд даацын автомашинууд, хот хоорондын автобуснуудыг амрах талбай байгуулах шаардлагатай байдаг. Дээрх автомашинуудын жолооч нар холын замд ядрах, үүнээс шалтгаалж манай аймгийн ойролцоо замын осол зөрчил ихээр гаргадаг. Мөн “Дөмөг” захын ар талын улсын чанартай А1001 автозамын засварыг яаралтай хийх үүрэг даалгаврыг хориод хоногийн өмнө “Орхон АЗЗА” компанид өгсөн ч  хэрэгжүүлэхгүй байгааг хөндлөө. Хэрэв энэ зам дээр осол гарахад хариуцлагыг хэн үүрэх вэ гэдгийг нэхэл хатуутай ярих цаг болсон гэж Хурлын дарга анхааруулсан юм. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сахилга хариуцлагыг сайжруулах 2022 он хүртэлх дөрвөн жилийн бодлогыг хэрэгжүүлэх төсөв санхүүжилтийг тодорхой болгохыг Хууль, эрх зүйн хэлтсийн даргад санууллаа. Уг хөтөлбөрт улсын болон орон нутгийн 11,6 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн байна. Үүнээс Мэдээлэл шуурхай удирдлагын төв байгуулахад 8,5 тэрбум, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах байр барихад 2,8 тэрбум, байнгын ажиллагаатай автозамын хяналтын камерийн нэгдсэн сүлжээ байгуулахад 40 сая төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. Харин олон нийтийн цагдаа нарын цалингийн зардлыг орон нутгаас санхүүжүүлэхээр оруулсан байна.[sgmb id="1"]
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА