БЯМБА
2025.09.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан энэ долоо хоногт хуралдсан. Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва: ”2018-2022 онд Орхон аймгийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулах талаар баримтлах том бодлого яриад, том төсөв тавиад оруулаад ирсэн байна.  Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж”, байгаа төсөвтөө тохируулаад, чанартай ажиллах”-ыг санууллаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн төсвийн дийлэнх хувийг манай аймагт буурахгүй гэмт хэргүүд дээр зарцуулдаг. Мөн энэ бодлого дээр ч ялгаагүй Орхон аймагт жил бүр буурахгүй байгаа согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, үүнийг дагаад гардаг замын осол, мансууруулах бодистой холбоотой  гэмт хэргүүдийг бууруулахад түлхүү зарцуулахыг анхааруулсан юм. “Орхон аймгийн хэмжээнд 2022 он хүртэл гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хэв журмыг сайжруулах хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалтыг хэн хариуцах нь тодорхойгүй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хариуцахгүй, харин хяналт тавина. Аймгийн Хууль, эрх зүйн хэлтэс хөтөлбөрийг бүрэн хариуцаж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах ёстой” аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва тайлбар хийлээ. Дээрх өөрчлөлтийг тогтоолын төсөл дээр оруулснаар 2018-2022 он хүртэл хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг баталсан юм.
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА