Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card

"Монгол зэс" заргаа авчээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Монголын зэс” корпорацийн нэхэмжлэлтэй Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Хуралд нэхэмжлэгч тал  “Монголын зэс” корпорацийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарын хамт, харин хариуцагч Төрийн өмчийн хороог төлөөлж Ж.Эрдэнэхишиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг төлөөлж Ц.Оюунбилэг, Б.Лхагвасүрэн нар шүүх хуралд оролцжээ. УДШ энэ асуудлыг авч хэлэлцээд,  Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхдээ хэлцэл хийх тухай заалтыг зөрчсөн,  мөн  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-д байсан “Монголын зэс” корпорацийн төлөөллийн эрхийг хязгаарласныг хууль бус гэсэн шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл “Монголын зэс” компани заргаа авлаа авснаар хоёр жил гаруй сунжраад байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой асуудлыг ийнхүү шийдвэрлэлээ гэсэн үг. Сэтгүүлч: С.Отгон-Эрдэнэ Эх сурвалж:www.medee.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card