ДАВАА
2025.07.29
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигд үргэлжилж, наймдугаар сарын ажлын төлөвлөгөөний биелэлтийг даваа гаригт хэлэлцлээ. Өнгөрсөн сард уулын цул гаргалт хоёр сая 127 мянган метр куб  буюу 103,7 хувиар, хөрс хуулалт 910 мянган метр куб буюу төлөвлөгөөнөөс 59.5  мянган метр куб-ээр  илүү, хүдэр олборлолт гурван сая 102 мянган тонн буюу төлөвлөгөөнөөс 42 мянган тонныг илүү олборлож, төлөвлөгөө давсан үзүүлэлттэй байна.        Олборлосон нийт хүдрээс Баяжуулах үйлдвэрт исэлдсэн хүдэр хоёр сая 663 мянган тонн буюу төлөвлөснөөс 30 мянган тонныг илүү өгчээ. Исэлдсэн хүдэр 439 мянган тонныг олборлож,  төлөвлөгөөг 12 мянган тонноор  давуулан биелүүлсэн байна. Өрөмдлөгийн хэмжээ сарын хугацаанд 42950  тууш метрт хүрч, төлөвлөснөөс 7700 тууш метр илүү гүйцэтгэжээ. Харин ачаа эргэлт 18 сая 382 мянган тонн километр буюу төлөвлөгөөнөөс 458 мянган тонн километрээр илүү байв. Баяжуулах үйлдвэр өнгөрсөн наймдугаар сард хоёр сая 696 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөгөө 63 мянган тонноор давуулан биелүүлжээ. Металл авалт бодит гүйцэтгэлээр 89,3 хувь, молибден 56 хувийн үзүүлэлттэй байв. Наймдугаар сард баяжмалын ачилт хэвийн үргэлжилж, 811 вагон зэсийн баяжмал, 179 чингэлэг молибдений баяжмал үйлдвэрлэсэн байна. Оны эхний найман сарын байдлаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ.  Үйлдвэрийн хамт олон төлөвлөж байснаас 607 мянган метр куб уулын цул илүү гаргаж, 297 мянган куб метр хөрс илүү хуулж, 398 мянган тонн хүдэр илүү боловсруулсан амжилттай ажиллажээ. Цэвэр метал авалт төлөвлөгөөнөөс илүү хоёр сая 902 мянган тонн зэс, зэсийн баяжмал, 255 тонн молибден, молибдений баяжмалд тус тус илүү үйлдвэрлэсэн байна. Өнөөдрийн байдлаар  үйлдвэрийн хэмжээнд намар, өвлийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Бэлтгэл ажлын хүрээнд нийт 308 ажил төлөвлөж, дөрвөн чиглэлээр гүйцэтгэж эхэлжээ. Үндсэн технологийн тоног төхөөрөмжийн бэлтгэл,  эрчим хүчний тоног төхөөрөмжийн болон системүүдийн  бэлтгэл,  аж ахуй,  нийгмийн барилга байгууламжийн бүрэн байдал, түүхий эд материал, хангамжийн асуудлаар намар, өвлийн улиралд бэлтгэж буйг Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий онцолсон юм. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй томоохон ажил нь Баяжуулах үйлдвэрийн булинга дамжуулах хоёрдугаар шугамыг  450 метр чулуун доторлогоотой ган хоолойгоор солих ажил  юм. Одоогийн байдлаар 170 орчим метрийг сольсон байна. Мөн Хаягдлын аж ахуйн шинэ 15 дугаар далангийн байгууламжийн бүтээн байгуулалт 70 хувийн гүйцэтгэлд хүрчээ. Түүнчлэн Дулааны цахилгаан станцын хоёрдугаар зуухны их засвар, Ил уурхайн 12 дугаар экскаваторын их засварын ажлууд тус тус өрнөж  байна.                Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ шинэ логоны уралдаан зарлав Эрдэнэт үйлдвэрийн ҮЭ-ийн Холбоо Хамтын гэрээний хэрэгжилтийг хангах  ажилд анхаарлаа хандуулж, хамтарсан ажлын хэсгүүд ажилдаа ороод буйг холбооны удирдлага мэдээлэв.  Тухайлбал, 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс ажиллагсдын  ажлын нөхцөл болон удаан жилийн нэмэгдлийг шийдвэрлүүлэхээр тооцоо судалгааг бэлэн болгожээ. Мөн Ил уурхай, Авто тээврийн байгууллагын зарим хэсгийн хүнд машин механизмын жолооч, ажиллагсдын ажлын байрны нөхцөл, цагийн хуваарилалтыг зохицуулах ажлын хэсэгт ҮЭ-ийн Холбооны төлөөлөл хамтран ажиллаж байна. Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн сонгуультны анхдугаар форум ирэх 11 дүгээр сард болно. Үүнтэй холбогдуулан тус форумыг зохион байгуулах ажлын хэсгээс үйлдвэрийн ажилтан, гишүүдийн дунд форумаар хэлэлцэх асуудлаар санал асуулга явуулах юм. Үйлдвэрчний Эвлэлийн холбооны цаашдын ирээдүй, урт хугацааны бодлого хөтөлбөрт  өөрийн хувь нэмрээ оруулах зорилготой уг санал асуулгад  биечлэн болон цахим хэлбэрээр гишүүн бүр оролцох аж. Анхдугаар форумын бэлтгэл ажлын хүрээнд[sgmb id="1"] тус ҮЭ-ийн Холбооноос өөрийн байгууллагын бэлгэдэл, тайлбар бүхий лого зохиох  уралдаан зарлахаар шийдвэрлэжээ. Аливаа байгууллагын бэлгэдэл тэмдэг нь цаг үеэ дагаад, боловсронгуй болон өөрчлөгддөг. Энэ үүднээс тус  холбооныхон байгууллагынхаа бэлгэ тэмдгийг шинэчлэхээр болжээ. Уг уралдааныг Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, чөлөөт уран бүтээлч, эх бэлтгэгчдийн дунд нээлттэй зарласан байна. Лого зохиох уралдаанд оролцогчид бүтээлээ 9 дүгээр сарын 12-ноос 10 дугаар сарын 8-ны дотор Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ҮЭ-ийн Холбоонд ирүүлэх юм байна.    
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
Уурхайчин баг УДТТ 3-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Оюут баг УДТТ 2-1 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
Сум дундын ойн ангид автомашины гарааш барих
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
Чингэл дэд станцын 35/6 кВ-ын 2 ш трансформаторыг 35/10 кВ-ын 2х10 МВА чадалтай трансформатораар сольж барих ажил
РП-201 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 16 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
ЦРП-2 дэд станцын реле хамгаалалтыг скадад холбох. Нийт 32 ячейкын мэдээлэл скадад холбох ажил
Ус дулаан хуваарилах төвүүдийг үл хамаарах схемд шилжүүлэх иж бүрэн ялтсан бойлер суурилуулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
Ойн нөөцийг хамгаалах, гэр хорооллын түлшний хэрэглээг бууруулах зорилгоор Орхон аймгийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын тойрог схем үүсгэх ажил, 10 кВ-ын хуваарилах байгууламж РП-2-ийг Их залуу багт барих ажил
Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Оюу цэцэрлэгийн гадна цахилгаан ажил шинээр хийх