Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно

Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
[sgmb id="1"] Эрдэнэтчүүд эртэч хүмүүс. Ямар сайндаа л төрийн болон төсвийнхөн өглөө 08.00 цагт ажилдаа ирэхийнхээ өмнө сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачуулаа хүргэж өгч “амждаг”. Амждаг гэхэд арай л хэтийдсэн хэрэг л дээ, бараг зарим нэг нь сургууль цэцэрлэгийг бараадуулаад хүүхдээ орхидог. Өөрийнх нь ажил 08.00 цагт эхэлдэг учир түүнээс өмнө хурууны хээгээ  уншуулахгүй бол цалингаасаа хасуулдаг учраас л тэр. Иймээс аймгийн ЗДТГ-аас төр, төсвийн байгууллагын ажилтнуудаас ажлын цагийн талаар санал авчээ. Захиргааны зүгээс ажлын цагийг өглөө 08,30 цагт эхэлж, орой 17:30 цагт дуусдаг байхаар төлөвлөсөн байна. Харин өдрийн цайны цаг 12.00-14.00 цагийн хооронд байсныг өөрчилж 12.30-аас 13.30 цаг хүртэл байхаар өөрчлөнө. Ингэснээр бүтэн хоёр цаг үргэлжилдэг цайны цаг нэгээр хорогдох аж. Ийм өөрчлөлт хийх болсон нь сургууль цэцэрлэгийн өглөө, оройны эхлэлт, таралттай уялдаж байгаа гэнэ. Ингэснээр эцэг, эхчүүдийн хувьд 17.30 цагт ажлаа тараад хүүхдээ цэцэрлэгээс авах боломжийг бүрдүүлэх юм. Төр, төсвийн байгууллагын ажилчдаас санал авч даруй шийдвэрлэхийг ЗДТГ-ын даргаас байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card