Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Цэргийн нисдэг тэрэг осолдож, 16 хүн амиа алджээ

Цэргийн нисдэг тэрэг осолдож, 16 хүн амиа алджээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Вьетнамын нийслэл Ханой хотын ойролцоо өнгөрсөн даваа гаригт цэргийн нисдэг тэрэг осолджээ.Ослын улмаас 16 хүн амиа алдаж, 5 хүн бэртэж гэмтсэн байна. Дээрх хүмүүс бүгд цэргийн албан хаагчид байсан бөгөөд сургалтын зориулалтаар ашиглаж байсан Ми-171 онгоц Так Дат дүүргийн ойролцоо осолдсон талаар албаны хүмүүс мэдээлжээ. Ослын шалтгааныг генерал Во Ван Туан “BBC” агентлагт өгсөн ярилцлагандаа техникийн гэмтэл байсан гэж мэдэгдсэн байна. Гэрчүүдийн ярьснаар онгоц ойролцоох зах болон иргэдийн орон сууц дээр унаж болзошгүй байсан хэдий ч нисгэгч өөр зүг рүү залуурдан эцэст нь газар мөргөн онхолдсон аж.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card