Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Донецк хотын ойролцоо гүүр нуржээ

Донецк хотын ойролцоо гүүр нуржээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Өчигдөр Украины Донекц хот руу чиглэсэн гурван томоохон гүүр нурсан байна. Түүний дотор Славянск болон Донекц хотуудыг холбосон хоёр ч гүүр байсан аж. Тус төмөр замаар Засгийн газар цэргийн тоног төхөөрөмж болон  армийн хүчийг тээвэрлэхээр төлөвлөж байсан юм. Гэрчүүдийн мэдээлснээр баг зүүсэн хэсэг бүлэг хүмүүс Донекц хотыг чиглэн одсоны дараахан гүүр дэлбэрсэн гэнэ. Украины албаны хүмүүс босогчид Луханск болон Донекц хотуудад цэргийн хүчийг оруулахгүйнд тулд хийсэн стратегийн төлөвлөгөөтэй дэлбэрэлт гэж дүгнэжээ. Төмөр замын шугам дамжин өнгөрөх уг гүүрүүдийг сэргээн засварлахад сар орчим хугацаа шаардлагатай аж.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card