Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ

Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
             Эрдэнэт хот, эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулсан талаар аймгийн Засаг даргын шуурхай дээр холбогдох албаныхан мэдээллээ. Өнгөрсөн хавар “Эрдэнэт ус ДТС” орон нутгийн өмчит компанийн ажилчид орон сууцны байрны хонгил руу ороод гарахдаа нохой бөөсөнд бариулдаг болсон талаар мөн л аймгийн Засаг даргын шуурхай дээр дуулдаж байсан. Тэр цагаас хойш нохой бөөс устгах ажил эхэлнэ гэж байсан ч өнөөдрийг хүртэл дорвитой ажил хийгдээгүй байгаа бололтой. Баян-Өндөр сумаас гаргасан мэдээллээс харвал өнөөдрийн байдлаар Эрдэнэт хот нохой бөөсөндөө бариулсан аж. Орон сууцны хорооллын орц, хонгил гэлтгүй 4, 5, 6  дугаар сургуулийн хонгилд ч нохой бөөс үүрлэсэн тухай сумын Засаг дарга дуулгалаа. Нарийн гаргасан тооцоогоор Эрдэнэт хотын орон сууцны 40 гаруй мянган метр квадрат талбай, нийтийн эзэмшлийн буюу сургууль цэцэрлэгийн 70 гаруй мянган метр квадрат талбай нохой бөөсөнд “эзлэгдсэн” байна. Аймгийн хэмжээнд нохой бөөснөөс салахад нийтдээ  24 сая төгрөг хэрэгтэй байгаа ч төсөвт одоогоор дээрх зориулалтаар хөрөнгө мөнгө суугаагүй аж. Аймгийн хэмжээнд ажилладаг хувийн мал эмнэлгүүд шавж устгалыг метр квадратад 100 төгрөг, ариутгалыг мөн л 100 төгрөгөөр хийж байгаа гэх боловч нохой бөөс бидэнд дийлдэхээсээ өнгөрсөн бололтой.[sgmb id="1"]  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card