Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Энэ туршлагыг аймгийн ЗДТГ-т дэлгэрүүлэхсэн

Энэ туршлагыг аймгийн ЗДТГ-т дэлгэрүүлэхсэн

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
        Манай сайт өнгөрсөн долоо хоногт аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нарын  “Ээлжийн амралттай” гэсэн ам дөрвөлжин цагаан цаасны талаар шүүмжилж уншигчиддаа хүргэсэн. Өнөөдөр аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхайн үеэр “Ээлжийн амралттай” хаалганы эргэн тойрныг сонирхтол Эрдэнэтэд нутагшуулмаар, аймгийн ЗДТГ-т дэлгэрүүлмээр нэгэн “тэргүүн туршлага” нүднээ туслаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүүгээс эхлээд “Ээлжийн амралттай” гэсэн цаас хаалган дээрээ наачихаад явчихсан нөхөд хэзээ ажилдаа орох нь өнөө хэр тодорхойгүй байгаа. Есөн сарын 1-нд ирэх үү, аль эсвэл шинэ жилээр “Монита”-гаа баярлуулах цагаар ажилдаа орох уу гэдэг нь бүдэг бадаг байгаа энэ газарт ийм тэргүүн туршлагыг нэвтрүүлбэл яасан юм бэ. Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн мэргэжилтэн П.Энхжаргал ээлжийн амралтаа аваад өрөөнийхөө хаалган дээр “Ээлжийн амралттай VIII.13-IX.10” гэсэн бичиг наажээ. Эндээс харвал энэ хүний ажилдаа хэзээ орох нь тодорхой харагдана. Гэтэл ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүгийн хаалган дээр “Ээлжийн амралттай” гэсэн том цаас л хадаатай. Бага ч гэсэн энэхүү туршлагыг нэвтрүүлбэл иргэдэд чирэгдэл болохгүй, өглөө босоод л нутгийн удирдлагын ордон тийш зүглэхгүй байхсан. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card