БЯМБА
2025.06.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
Эрдэнэт үйлдвэрийн түүхт 40 жилийн ойн хүрээнд төвийн бүсийн хурдан морьдын “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадам энэ сарын 27-28-ны өдрүүдэд Эрдэнэт хотод болно. Даншиг наадмын бэлтгэл ажлын талаар уг наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Д.Дэлгэрбаяртай ярилцлаа. -Зууны манлай үйлдвэрийнхэн энэ онд 40 жилийн ойгоо ажил хөдөлмөр, ололт амжилтын буухиан дор тэмдэглэж байна. Ойн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны нэг “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадмын бэлтгэл ажил ямар явцтай байна вэ? Энэ онд Эрдэнэт үйлдвэр анхны зэсийн баяжмалаа гаргаж эхэлсний түүхт 40 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан бид оны эхнээс төгсгөл хүртэл бүтэн жилийн хугацаанд олон ажил, үйл ажиллагааг  хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.  Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын тал хувь хэрэгжээд явж байна. Манай уурхайчид болон Эрдэнэтийн иргэд ч эдгээр үйл ажиллагаануудад идэвхтэй оролцож буйг тэмдэглэх хэрэгтэй. 40 жилийн ойн хүрээнд хийгдэх ажлын нэг нь удахгүй болох төвийн бүсийн хурдан морьдын “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадам. Тус наадмыг “Төвийн бүсийн хурдан морьдын уралдааныг зохион байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 195 тоот тогтоол, Орхон аймгийн ИТХТ-ийн 7 дугаар сарын 8-ны өдрийн 65 тоот тогтоолыг үндэслэн зохион байгуулна. Ер нь хурдан морьдын уралдаан хангай, төв, баруун, зүүн, урд бүсийн гэсэн 5 ангиллаар бүсчилж болдог. Харин энэ жилийн хувьд томоохон онцлогтой байгаа. Тодруулбал, манай хөрш Булган аймагт тус  аймгийн 80 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морьдын уралдаан хамт болно. Зэргэлдээ аймгууд учраас хангайн болон төвийн бүсийн уралдаан Булган аймгийн Бугат сум буюу нэг сумын нутагт зэрэг болж буй нь онцлог юм. Тиймээс өдөр, цагийг нь зориуд давхцуулж зохион байгуулж байгаа. Даншиг наадмын  зохион байгуулах ажлын хэсгийг  байгуулах тухай Орхон аймгийн Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг бэлтгэл хангах ажилдаа орсон. “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадмыг өндөр хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулж,  ард түмэндээ сайхан наадам үзүүлэх зорилгоор морь, бөх, сур, шагайн харваа гэсэн төрлүүдээр наадам хийнэ. Мэдээж, голлох наадам нь төвийн бүсийн хурдан морьдын уралдаан гэж хэлж болно. Энэ удаа газар газрын алдар цуутай уяачдын их олон хурдан морь уралдах чиг хандлага байна. Тиймээс бид уг уралдааныг зохион байгуулалтын өндөр төвшинд явуулахаар төлөвлөгөөгөө гаргаад, хэрэгжүүлж байна. -Даншиг наадамд хурдан морьд хэдэн насны ангиллаар уралдах вэ? Хурдан морьдын уралдаан 9 насны ангиллаар болно.  Азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, дааганы уралдааны зэрэгцээ эрлийз дээд, дунд, доод насны хурдан морьд уралдана. Төвийн бүсийн хурдан морьдын уралдааныг эмх цэгцтэй, дэг журамтай  явуулахын тулд Эрдэнэт үйлдвэр болон Орхон аймгаас томилогдсон ажлын хэсгүүд, “Эрдэнэт хүлэг” морин спорт, уяачдын холбоо хамтран ажиллаж байна. Жилийн жилд хурдан морины уралдааны үеэр хурдан морь биш машины уралдаж буй мэт замбараагүй байдал их гардаг. Энэ байдлыг таслан зогсоох тал дээр бид онцгой анхаарч байгаа. Уралдааны үеэр хурдан морины замд зохион байгуулах комиссын нийт 8 машин л явна.  Мөн 15 морьтой хүнээр хурдан морины гарааны зурхай руу туулгаж, хүргүүлнэ. Энэ мэтчилэн шинэлэг хэлбэрээр энэ удаагийн уралдааныг зохион байгуулахаар зорьж байна. -Хурдан морины бүртгэл хэзээ дуусах вэ? Төвийн бүсийн аймгуудын “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадмын хурдан морины уралдааны бүртгэлийг  Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт ордны байранд 7 дугаар сарын 25,26-ны өдрүүдэд явуулна. Уралдаан 7 дугаар сарын 27,28,29-ний өдрүүдэд болно. Тиймээс бүртгэлийг  өмнөх өдөр нь дуусгавар болгоно. Нэмж хэлэхэд, бид уг уралдааныг зохион байгуулахдаа уяачдаа эмх замбараатай, хариуцлагатай,  сайхан нааддаг байхад сургах чиглэлийг баримталж байгаа. Мөн газар нутгийн хувьд их ойрхон бүсийн уралдаанууд давхцаж байгаа тул  уяачид маань хоцрох, уралдааны дэг журмыг зөрчих, саад болох нөхцөл үүсгэж болзошгүй. Тиймээс шударга байх үүднээс  нэг цагт, нэг өдөрт зэрэг явуулахаар тогтсон юм. -Нэг өдөр олон морьд зэрэг уралдах учраас хурдан морины унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой байх? Мэдээж, гол анхаарах асуудал энэ. Төр засгаас ч энэ талаар чиглэл өгч, унаач хүүхдүүдийн хамгаалах хэрэгслийн стандартыг баталсан. Энэ стандартыг хангасан эсэхэд хяналт тавьж, хүүхдүүдийн аюулгүй байдлыг бүрэн бүрдүүлсэн тохиолдолд уралдаанд оролцуулна. Мөн энэ жил хүүхэд тус бүрийг нэг зуун мянган төгрөгийн даатгалд хамруулна. Хэрэв гэмтэж, бэртэх тохиолдол гарвал даатгалын хэмжээ нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж ажиллаж байна. -Эрдэнэт үйлдвэртэй хамтран  ажилладаг байгууллага, гадна дотны хичнээн зочдыг хүлээж авахаар төлөвлөж байна вэ? “Эрдэнэт Хурд-2018” даншиг наадам бол Эрдэнэт үйлдвэрийн нэрэмжит үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн 40 жилийн ойд зориулагдсан. Тэр утгаараа, үйлдвэртэй хамтран ажилладаг байгууллага, гадаад дотоодын компаниудын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Өнгөрсөн сарын 27-ны өдөр бид үйлдвэрийнхээ ажиллагсад, уурхайчдаа баярлуулж, “Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ” наадмыг зохион байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Харин энэ удаагийн даншиг наадам бол илүү өргөн хүрээнд ард түмний дунд хийж буй баяр юм. Тодруулж хэлбэл, бид уурхайчид, баялаг бүтээгчдээ төдийгүй нийт ард иргэдээ баярлуулж, Эрдэнэт үйлдвэрийнхээ  эх орны хөгжил дэвшилд оруулж ирсэн бодит хувь нэмэр, үнэ цэнийг мэдрүүлж, бахархах сэтгэлийг төрүүлэх эрхэм зорилго дэвшүүлж байна. [sgmb id="1"]
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил