ДАВАА
2026.02.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
               Ардын хувьсгалын дараахан их Д.Нацагдорж Монголчууддаа хандан боловсон эмнэлгийг сурталчлах зорилгоор “Эрүүл явбал улсын наадам үзнэ” хэмээх шүлгээ тэрлэж байсан түүхтэй. Тэгээд ч их зохиолчийн энэ үг өнөөдөр бидний дунд зүйр цэцэг үг болтлоо нэвтэрч, дэлгэрсэн. Тэгвэл энэ зуунд “Шүд эрүүл бол бие эрүүл” хэмээн эмч нар зөвлөдөг. Үнэхээр эрүүл шүдтэй хүн л эрүүл байж  чадах энэ цагт Эрдэнэтийн хүүхэд багачуул, ахмад настнуудын шүдний асуудалд Солонгосчууд анхаарлаа хандуулж эхэллээ. Эрдэнэт хотын гэр хорооллын найман газарт БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар баригдах хүүхэд багачуул, ахмад настнуудад зориулсан шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж наадмын өдрүүдээр ирсэн байна. Эхний эмнэлгийг “ББ парк” хотхонд байгуулахаар ажил нь эхэлжээ. Эрдэнэтийн хүүхэд багачуул, ахмад настнуудын төлөөх хариу нэхдэггүй энэхүү буянтай ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнийн тэргүүлдэг “Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү ажил биеллээ олсноор ирэх жилийн наадмаар “Эрүүл шүдтэй хүн Эрдэнэтийн наадам үзнэ” гэх яриа гарахыг ч үгүйсгэх аргагүй.  Зарим аймаг, орон нутгийн хувьд хүүхэд багачуудынхаа шүдний асуудлыг шийдэхийн тулд төсөвтөө  тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгө суулгах гэж үйлээ үздэг тал бий. Бүр зарим нэг нь Олон улсын байгууллагад “манай хүүхдүүдийн шүдийг эмчилж өгөөч ” гэж  хандсан тохиолдол ч байдаг. Тэгвэл БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын нутаг дэвсгэрт байгуулагдах найман шүдний эмнэлэг эрдэнэтчүүдийн хувьд шүд цооролт, шүд хорхой идэх зэргээс эхлэн олон асуудлыг ор мөргүй шийдэх боломжийг олгож байна. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН