Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card

2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Одоогоос 3 жилийн өмнө Катар улсад болох 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний хугацааг өвөл хийх тухай яригдаж байсан бол энэхүү яриа албан ёсоор батлагдлаа. Ингэснээр Ази тивд 2 дахь удаагаа, Арабын ертөнцөд анх удаагаа зохион байгуулагдах XXII удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-нийг 2022 оны 11 сарын 21-нээс 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахаар болж байна. 2015 оны хоёрдугаар сард ФИФА гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа энэ[sgmb id="1"] саналыг оруулж байсан. Тухайн үедээ тус саналыг ФИФА-н гишүүн тив тивийн 6 холбоо санал нэгтэй дэмжсэн. Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр ФИФА-н ерөнхийлөгч Ж.Инфантини албан ёсоор зарласан байна. Персийн буланд орших булангийн орон Катарт зургаа, долоо, наймдугаар сар хамгийн халуун буюу 40 градус хүрнэ. Харин 11, 12, 1 сард 20-30 градусын халуунтай байдаг. Иймд 2022 оны дэлхийн аваргыг зохион байгуулах хамгийн тохиромжтой хугацааг дэлхийн хойд хагаст орших орнуудын хувьд өвлийн улирал болох 11, 12-р сард хийхээр болж байна. Хугацааны хувьд ийн өөрчлөлт гарч байгаагаас гадна энэ өөрчлөлт Европын лигүүдэд багагүй өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгааг дурдах хэрэгтэй. Б.БЯМБАБАЯР Эх сурвалж “News”.mn  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card