ДАВАА
2026.02.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
“Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
1978 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн анхны зэсийн баяжмал илчит тэргэнд ачигдан дэлхийн зах зээлд Эрдэнэтийн зэс нэрээр гарч эхэлсэн тэр цагаас хойш эдүгээ 40 жил өнгөрчээ. Одоогоос 40 жилийн тэртээх өдрүүдэд жилдээ 4 сая тонн хүдэр баяжуулах үйлдвэр Алтантэвшийн хөндийн хүнгэнэж Монгол орон хорьдугаар зууны түүхэндээ хамгийн том хүнд үйлдвэрээ ашиглалтад хүлээн авч байсан тэр цагийн үнэн түүхийн талаар ахмад уурхайчид хууч хөөрч, залуу халуун насныхаа тухай, үеийн олон найз нөхдөө эрж сураглан, цагаасаа өмнө бурхны орныг зорьсон зарим нөхдөө үгүйлж аньсага нь чийгтсэн одонгоо зүүсэн ахмадууд өнөөдөр Эрдэнэт хотыг төдийгүй эх орныг минь чимж байна. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн түүхт 40 жилийн ойн баярын хүрээнд үйлдвэрийн цех, тасаг, нэгжийн ажилтнууд, ахмадууд оролцсон “Бид эрдэнэсийн эзэд” баярын жагсаал Амарын талбайд боллоо. Тус үйлдвэрийн олон арван цех, тасгуудын өөр өөрсдийн онцлог өнгө төрхийг илтгэсэн жагсаал Эрдэнэт хотыг чимж, эрдэнэтчүүд ойрын хэдэн жилдээ л үзээгүй сүрлэг, сүр жавхаатай парадыг чимээ, дуулиан татрахгүй цуурайтаж байна. ”Бид эрдэнэсийн эзэд” баярын жагсаалд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн, тус үйлдвэрийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасүрэн, үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монгорлын зэс” корпорацийн  ТУЗ-ийн дарга Д.Мөнхбаатар, компанийн захирал П.Пүрэвтөвшин тэргүүтэй хүндэт зочид оролцов. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН