ДАВАА
2026.02.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
“Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
[sgmb id="1"] Зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн түүхт 40 жилийн ой өнөөдөр тохиож байгаа билээ. Эрдэнэт хот, Орхон аймаг, Монгол орныг 40 жил  тэжээж байгаа, улс эх орны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж буй энэ хамт олны түүхэн гавьяаг үнэлж Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнасан юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг ЕТГ-ын ажилтан н.Эрдэнэ-Уул уншиж танилцуулсаны дараа ЕТГ-ын дэд дарга Г.Байгальмаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүндэт туганд Сүхбаатарын одонг зүүж өглөө. Ийнхүү дэлхийд данстай уул уурхайн тэргүүлэх үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үе үеийн уурхайчид, өнөөдөр ажиллаж бүтээж байгаа 6500 гаруй баялаг бүтээгчдийн энгэрт гялалзаж байсан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн дээр Сүхбаатарын одон заларлаа. Оройдоо жанжин Сүхбаатарын одонг залсан үйлдвэрийн Хүндэт тугийг тус үйлдвэрээс төрөн гарсан анхны хөдөлмөрийн баатар, уурхайчин н.Жигмэдцэрэн залж уурхайчид түрэн уухайлж Цэнгэлдэх дүүрэн хүнгэнэх  уухайн түрлэг Эрдэнэтийн тэнгэр дор цуурайтах нь тэр. Мөн энэ үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын уурхайчиддаа хандсан мэндчилгээг УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг уншиж танилцуулсан юм. Монгол улсын Ерөнхий сайдын мэндчилгээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд, УИХ-ын гишүүн Г.Занданшатар уншиж танилцуулав. [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН