ДАВАА
2026.02.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ 2018.6.27                                                                                                            Эрдэнэт хот Эрхэм  хүндэт  уурхайчид аа! ХХ зууны манлай бүтээн байгуулалт болох уул уурхайн баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нийт хамт олон та бүхэндээ “Эрдэнэт” үйлдвэр байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн  баярын  халуун мэндийг   өргөн дэвшүүлье! Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн  эхний ээлж   1978 оны  12 дугаар сарын  14-ний өдөр ашиглалтад орж  анхны баяжмалаа  гаргаж  эхэлснээс хойш   эдүгээ 40 дэх жилтэйгээ золгож, энэ  өдрүүдэд   Эрдэнэтчүүд , Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  хийсэн бүтээснээ  дүгнэж, цаашид   хийх ажлаа  төлөвлөж  байна. Тэртээ 40 жилийн өмнө нэг жилд  4,0 сая тонн  хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар үйлдвэрлэлээ эхлүүлж байсан Эрдэнэт үйлдвэр  өнөөдөр  жилд  35,1 сая тонн хүдэр  боловсруулж,  улс  эх орныхоо  өмнө  хүлээсэн үүргээ   амжилттай биелүүлж,  техник технологийн шинэчлэл хийж,   үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн өмнөө тавьсан зорилтоо  амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Ийнхүү амжилттай ажиллахад “Эрдэнэт” үйлдвэрийн анхдагчид, үе үеийн ажиллагсад, өнөөдөр ажиллаж яваа уурхайчин хамт олон болон тэдгээрийн  гэр бүлийн нөр их хөдөлмөр, зүтгэл, ихээхэн  үүрэг  гүйцэтгэснийг баярын энэ өдрүүдэд  бахархан  тэмдэглэхэд таатай байна. Улс эх орон болон аймаг орон нутгийнхаа хөгжил  дэвшилд  үнэтэй  хувь нэмэр оруулан  үр дүнтэй хөдөлмөрлөж  яваа  “Эрдэнэт үйлдвэр”-ХХК-ийн уурхайчин хамт олондоо  Орхон аймаг, Эрдэнэт хотынхоо  нийт иргэдийн нэрийн өмнөөс  гүн талархал илэрхийлье. Зууны манлай  бүтээн байгуулалт,  Дэлхийн болон Үндэсний  шилдэг аж ахуйн нэгж, Манлай татвар төлөгч байгууллага, Олборлох үйлдвэрийн ил тод байдлыг хэрэгжүүлэгч шилдэг компани, Монгол улсын аж үйлдвэрийн салбарын шилдэг байгууллага  Уулын баяжуулах  Эрдэнэт  үйлдвэрийн  хөгжил, дэвшлийн   40 жилийн  түүхийг бичилцсэн үйлдвэрийн анхдагчид, үе үеийн уурхайчид болон тэдгээрийн гэр бүлд  эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг  хүсэн ерөөе. Орхон аймаг, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн хөгжил дэвшлийн  төлөө хамтдаа  ажиллацгаая. Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч ДАМБЫН БАТЛУТ
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН