Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй байгууллагууд 17 сая төгрөг төлжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй байгууллагууд 17 сая төгрөг төлжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Хөдөлмөрийн тухай хуулийн 111дүгээр зүйлд “25 ба түүнээс дээш ажилтантай өмчийн бүх хэлбэрийн ААН, байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулах үүрэгтэй” гэж заажээ. Хэрэв ААН.байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулаагүй тохиолдолд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлбөр төлдөг байна.  Ажил олгогч ажиллуулбал зохих  хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоогоор сар бүр олгох мөнгийг төлөх юм. Орхон аймгийн  Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй долоон ААН, байгууллагаас 17 сая төгрөгийг нэхэмжлэн авсан байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон зургаан сараас дээш хугацаагаар ажилгүй байгаа иргэнийг 12 сарын турш ажлын байраар хангасан ажил олгогчид урамшуулал олгодог. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх урамшууллыг өгдөг байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card