Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Аймгийн баяр наадам ирэх сарын 10-11-нд болно

Аймгийн баяр наадам ирэх сарын 10-11-нд болно

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Улс, хувьсгалын ойн баяр наадам эхлэхэд 20 хүрэхгүй хоног үлдлээ. Аймгуудын баяр наадмын тов энэ өдрүүдэд гарч байна. Ихэнх аймгууд баяр наадмаа долоодугаар сарын 10-11-ны өдрүүдэд хийхээр товлосон байна. Харин Өмнөговь аймгийн баяр наадам долоодугаар сарын 5-6-нд болох гэнэ. Энэ жил Завхан, Дорноговь, Сүхбаатар аймгууд даншиг наадамтай тул ирэх сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулах аж. Өнөө жилийн хувьд түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэх Булган аймгийнхан баяр наадмаа долоодугаар сарын 27-29-нд тэмдэглэх юм байна. Өмнөговь аймаг                     долоодугаар сарын 5-6-нд Говьсүмбэр аймаг                  долоодугаар сарын 7-8-нд Дорнод аймаг                         долоодугаар сарын 9-10-нд Төв аймаг                               долоодугаар сарын 9-10-нд Завхан аймаг                          долоодугаар сарын 9-10-нд Дундговь аймаг                      долоодугаар сарын 9-10-нд Хөвсгөл аймаг                       долоодугаар сарын 10-11-нд Увс аймаг                              долоодугаар сарын 10-11-нд Архангай аймаг                    долоодугаарсарын 10-11-нд Баянхонгор аймаг                 долоодугаар сарын 10-11-нд Говь-Алтай аймаг                 долоодугаар сарын 10-11-нд Орхон аймаг                          долоодугаар сарын 10-11-нд Сэлэнгэ аймаг                       долоодугаар сарын 10-11-нд Ховд аймаг                           долоодугаар сарын 10-11-нд Дархан-Уул аймаг                долоодугаар сарын 10-11-нд Сүхбаатар аймаг                  долоодугаар сарын 10-11-нд Өвөрхангай аймаг                долоодугаар сарын 10-11-нд Баян-Өлгий аймаг               долоодугаар сарын 12-13-нд Хэнтий аймаг                       долоодугаар сарын 13-14-нд Сүхбаатар аймаг  Даншиг наадам долоодугаар сарын 27-29-нд Дорноговь  аймаг  Даншиг наадам долоодугаар сарын 27-29-нд  [sgmb id="1"]Завхан  аймаг  Даншиг наадам долоодугаар сарын 27-29-нд Булган  аймаг 80 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 27-29-нд
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card