Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Эрдэнэтийн бизнесмэнүүд  100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ

Эрдэнэтийн бизнесмэнүүд 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
“Азийн цонх” гэгддэг Манжуур хотод анх удаа Эрдэнэтийн бизнес эрхлэгчид брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж, “Бэй Фан” талбайд гурав хоногийн турш үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд Орхон аймгийн өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэгч, аймгийн брэнд лого эзэмшигч компанийн төлөөлөл болох 30 аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцсон юм. Үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээнд Манжуур хотын Намын хорооны дарга Чэнь Ли Шинь болон Орхон аймгийн удирдлагууд оролцлоо. Манжуур хотноо анх удаа зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн худалдаанд арьс, ширэн эдлэлийн “Ширмэг цүнх”,  “Эрдэнэт хивс”,  ноос ноолууран эдлэлийн “Дүдө” эсгий эдлэлийн “Монгол хонины ноос” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээрээ дамжуулж аймаг орон нутгаа сурталчилж  100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ. Эдгээр аж ахуйн нэгж нь Орхон аймаг дахь ХАҮТ болон ЗДТГ-ын ХОХБТХ-тэй хамтран ажиллаж аймаг, орон нутгаас хөнгөлөлттэй зээл, тусламж авч үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлж, орон нутгийн төсөвт багагүй татвар төвлөрүүлдэг компаниуд юм. Дээрх 30 аж ахуйн нэгжийн замын зардалыг орон нутгийн төсвөөс төлж үзэсгэлэн худалдаа зохион байгуулах талбайн түрээсийг Манжуур хотын удирдлагуудтай тохиролцсоны үндсэн дээр хөнгөлөлт үзүүлсэн юм. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card