Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлшинэ Орхон -7° / 2° USD 3598.75▲ EUR 4016.56▼ CNY 539.68▲ RUB 44.67▲ KRW 2.71▼
Шуурхай
SI card
Хутаг-Өндөр суманд байгалийн гамшигт үзэгдэл болж бага насны хүүхэд энджээ

Хутаг-Өндөр суманд байгалийн гамшигт үзэгдэл болж бага насны хүүхэд энджээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Энэ сарын 16-ны орой 20.00 цагийн орчим Булган аймгийн Хутаг-Өндөр сумын төвд хүчтэй аадар бороо орж байгалийн гамшигт үзэгдэл боллоо. Их хэмжээний үер бууж тус сумын хоёрдугаар хорооны айл өрхүүд нэрвэгдэв. Барагцаалбал 30 гаруй минут үргэлжилсэн үер тус сумын түүхэнд урд хожид болж байгаагүй байгалийн гамшиг хэмээн ахмад настнууд ярьж байна. Байгалийн гэнэтийн энэхүү гамшигт үзэгдлийн улмаас 100 шахам айлын орон гэр, зуны байшин, хашаа урсаж иргэдэд их хэмжээний хохирол учруулжээ. Үерийн улмаас бага насны нэг хүүхэд эндсэн байна. Иргэдийн 500 гаруй хон, ямаа, гахай үерт урсжээ. https://www.youtube.com/watch?v=f2cSf_EyP6g&feature=youtu.be   [sgmb id="1"]  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card