Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид цөөнхийн төлөөлөлгүй боллоо

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид цөөнхийн төлөөлөлгүй боллоо

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
           Аймгийн ИТХ-ын ээлжит XI хуралдаанаас аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд өөрчлөлт орууллаа. Ингэснээр сөрөг хүчин болох АН-аас аймгийн ИТХ-ны Тэргүүлэгчээр ажиллаж байсан И.Баасанжавыг тэргүүлэгчээс чөлөөлөв. Ийнхүү аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид түүхэндээ анх удаагаа хяналтгүй, цөөнхгүй, цөөнхийн дуу хоолойгүй болж эрх баригч нам бүх асуудлыг ногоон гэрлээр шийдэхээр болж байна.    Эрх баригчдын тавьж буй үндэслэл нь аймгийн ИТХ дахь АН-ын бүлэг татан буугдсан учраас аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд сөрөг хүчний төлөөлөл байх шаардлагагүй гэж үзжээ. Бодит байдал дээр АН-ын буюу сөрөг хүчний суудал гурван төлөөлөгч хэвээрээ байгаа. Төлөөлөгч Д.Батхишиг АН-аас гарсан гэгдэж байгаа ч сөрөг хүчнийхэн энэ бол албан ёсны шийдсэн асуудал биш гэж үзжээ. Харин олонхийн бүлгийн зүгээс төлөөлөгч Д.Батхишиг  АН-аас гарснаар аймгийн ИТХ дахь сөрөг хүчний Бүлэг оршин тогтнох боломжгүй гэж үзжээ. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card