Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Баянцагаан багт "Төлөөлөгчийн нэг өдөр" болов

Баянцагаан багт "Төлөөлөгчийн нэг өдөр" болов

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос санаачлан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ЗДТГ, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Хөгжлийн түүчээ-Хүний хөгжил” сэдэвт “ төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ өнөөдөр Баянцагаан багт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Баасансүрэн, Баянцагаан багийн Засаг дарга Г.Наранжав болон албаны бусад хүмүүс оролцлоо. “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээний үеэр Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Улсын бүртгэлийн хэлтэс гэх мэт төрийн байгууллагууд үйлчилгээ үзүүлснээс гадна иргэдэд нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийлээ. Иргэд Баянцагаан багаас аймгийн ИТХ-д сонгогдсон Засаг дарга Д.Батлут, Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Баасансүрэн, Г.Наранжав нарын төлөөлөгчидтэйгөө уулзаж зарим нэг тулгамдсан асуудлаа газар дээр нь шийдвэрлүүлж авлаа. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card