БЯМБА
2025.09.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Дамба-Очир: Тунгалаг аа, надаас сум аваарай, буудах хэрэгтэй
Д.Дамба-Очир: Тунгалаг аа, надаас сум аваарай, буудах хэрэгтэй
          Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөн сонирхолтой болж өнгөрлөө. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир зочилж энэ удаагийн орон нутгийн томилолтынхоо талаар болон өнгөрсөн хугацаанд УИХ-ын зүгээс болон Эрдэнэтээс сонгогдсон гишүүнийхээ хувьд хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын эрхэм гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирыг шуурхай зөвлөгөөнд орж ирэх үед аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний албаны дарга Я.Тунгалаг үүлэнд зориудаар нөлөө үзүүлж бороо оруулсан ажлынхаа талаар мэдээлэл хийж байсан юм. “Аймгийн хэмжээнд үүл буудах сумны төсөв хөрөнгийг баталсан ч буудлагын экспедиц ажиллахад орчин нөхцөл хүндрэлтэй байгаа, сумны хүрэлцээ дуусч байгаа” зэргээр Я.Тунгалаг мэдээлсэн. Үүнийг сонссон УИХ-ын эрхэм гишүүн Д.Дамба-Очир “Тунгалаг аа, надаас сум аваарай, буудах хэрэгтэй шүү” хэмээн  хэлсэн юм. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга шуурхай зкөвлөгөөн дээр доорх мэдээллийг эрдэнэтчүүддээ хүргэлээ. Үүнд, *** Хүүхдийн эмнэлгийн нээлтэд оролцохоор ирлээ. Өнгөрсөн онд би хөөцөлдөж байж 2.2 тэрбум төгрөг улсын төсөвт тавьж өгснөөр ашиглалт орж байна. *** Зургаадугаар сарын 16-нд Эрдэнэтэд нэг том арга хэмжээ болох гэж байна. Би өөрөө олон хамтлаг, дуучид авч ирье. Өөрөөсөө хөрөнгө, мөнгө  ч гаргая. Нэг орой эрдэнэтчүүдтэйгээ хамт сайхан шоудая. *** Оны сүүлчээр төр, төсвийн байгууллагынхны цалинг нэмнэ. *** Эдийн засаг амаргүй, хүндхэн байна. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байна. *** Аймагт камер нэмж өгье. *** Энэ урд байгаа ТОСК-ийн хоёр барилга  энэ онд ашиглалтад орно. Ажил нь өнөө маргаашгүй эхэлнэ. Тэд надаас гуйж байгаад Хөгжлийн банкнаас зээл авсан. *** Би 2018 онд Орхон аймаг 14 тэрбум төгрөг тавьсан. Энэ жил хоёр том сургууль, 3 цэцэрлэг барина. Хоёр сургууль өргөтгөнө. Ажил нь эхэлнэ. *** Зургаадугаар сарын 20-ноос хойш УИХ зөвхөн Үндсэн хуулийн төслийг л хэлэлцэнэ. Үндсэн хуулиа баталвал Орхон аймаг маань хот болно. *** Цэвэрлэх байгууламж энэ онд ашиглалтад орно. Энэ ажил 2008 оноос л хэлсэн. Энэ жил би мөнгө тавьж өгсөн. Ингэснээр ашиглалтад орох боломжтой боллоо. *** Та бүхний өмнө миний өрөөний хаалга нээлттэй байгаа шүү. Улаанбаатар орвол уулзаж, учирч байгаарай.     [sgmb id="1"]    
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА