ДАВАА
2026.02.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
А.Түвшинжаргал: Төрийн албан хаагч нартаа баярлалаа
А.Түвшинжаргал: Төрийн албан хаагч нартаа баярлалаа
Аймгийн ЗДТГ-ын хамт олон 2017 оны ажлаараа улсад шалгарч “Шилдэг аймаг” болоод байгаа билээ. Орхон аймаг, эрдэнэтчүүдийг шилдгээр шалгарахад аймгийн хэмжээний төр, захиргааны байгууллагын ажилтан, алба хаагч бүрийн оролцоо чухал байсан. Энэ удаад Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймгуудыг шалгаруулахдаа дан ганц цаасан технологийг шүтсэнгүй. Төрийн бус байгууллагыг энэ ажилд татан оролцуулж, тэднээс хөндлөнгийн үнэлгээ хийлгэж маш нарийн шалгуураар дүгнэсэн аж. Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал:  “Аймгийн Засаг даргын санаачлагаар орон нутагтаа “Төрийн албан хаагч нартаа баярлалаа” аялан явах туг, цомыг Жаргалант сумаас эхлэн аялуулахаар болж байна. Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр шилжин явах туг, цомыг Жаргалант сумын Засаг даргад хамгийн түрүүнд гардуулан өглөө. Энэхүү шилжин явах туг, цом аялж байгаа байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж нь өнгөрсөн онд хамгийн сайн ажилласан ажилтан, албан хаагчаа шагнаж урамшуулахын зэрэгцээ тэдний ажлыг сурталчлах, түмэнд түгээх зэргээр олон төрлийн ажил зохион байгуулах учиртай. Орхон аймаг улсад түрүүлэхэд төрийн албан хаагчдын хувь нэмэр, оролцоо хамгийн чухал байсан. Шалгуур үзүүлэлтүүд нь ч их нарийн явагдсан. Энэ бүхнийг давахад, шилдгээр шалгарахад төрийн байгууллагын ажилтнуудын оролцоо өндөр байсан. Түүнийг нь бид үнэлж, алдаршуулах ёстой” гэсэн юм. Манай аймгийн хувьд Баян-Өндөр, Жаргалант сумын 24 баг анхан шатны нэгж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа. Түүнээс гадна төр, төсвийн 70 гаруй байгууллага Эрдэнэт хотод ажилладаг юм.   [sgmb id="1"]
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН