Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
“Шилдэг аймаг”-аар шалгарлаа

“Шилдэг аймаг”-аар шалгарлаа

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
             Монгол улсын Засгийн газраас 21 аймгийг 2017 оны ажил үйлсээр нь дүгнэж цэгнэжээ. Энэ удаад Орхон аймаг Хүний хөгжлийн индексээс эхлээд хөгжлийн үзүүлэлт, 2017 оны бүтээн байгуулалт, нийгэм эдийн захсгийн үзүүлэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаараа бусад 20 аймгаа магнайлж Шилдгээр шалгарлаа. Монгол улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Шилдэг аймаг”-ийн шагналыг аймгийн удирдлагуудад гардуулан өгсөн байна. Энэ мэдээг аймгийн Засаг дарга Д.Батлут өөрийн цахим  сүлжээндээ байршуулжээ. Мөн чихэнд чимэгтэй бас нэгэн мэдээ дуулдаж эхэллээ. Аймаг, орон нутгийн удирдлагууд хог боловсруулах, ангилах ялгах үйлдвэрийг Эрдэнэт хотод байгуулахаар Польшийн талтай санал солилцож байгаа. Тэгвэл энэ ажил бүтэхээр болжээ. “Польш улсын хөнгөлөлттэй зээлээр хог ангилах, боловсруулах үйлдвэр, хог татан төвлөрүүлэх хөрөнгө оруулалтын төсөл дэмжигдсэн” тухай мэдээллийг Д.Батлут дарга дуулгалаа.[sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card