БЯМБА
2025.09.14
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Эрдэнэтийн С.Сувданчимэг улсад түрүүллээ
Эрдэнэтийн С.Сувданчимэг улсад түрүүллээ
 Орхон аймагт 29 дэх удаагийн химийн олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Орхон аймагт хоёр дахь удаагаа болж байгаа уг олимпиад өмнө нь 1999 онд “Баян-Өндөр” цогцолбор сургууль дээр болж байсан бөгөөд энэ удаагийн олимпиадыг Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Ш.Отгонбилигийн нэрэмжит технологийн сургууль, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Ачит Ихт” ХХК дэмжин ажилласан байна.     Хоёр өдөр үргэлжилсэн 29 дэх удаагийн олимпиадын талаар “Эрдэнэт үйдвэр” ХХК-ийн Хангамжийн хэлтсийн мэргэжилтэн Р.Улаанхүү хэлэхдээ “Шинэ зууны өндөр мэдлэгтэй химич, инженер, техникчийг бэлтгэхэд химийн олимпиад чухал үүрэгтэй. Химийн салбар бол онцгой салбар байдаг. Ялангуяа Монголын хөгжилд чухал байр суурьтай.  “Эрдэнэт үйлдвэр” химийн урвалжийг олон сая ам.доллар импортоор худалдаж авдаг. Тэгэхээр олимпиадад орж байгаа хүүхдүүд цаашдаа химийн салбарыг хөгжүүлж, улс орондоо хэрэгтэй зүйлс бүтээгээсэй гэж хүсч байна” хэмээн тодорхойлсон.  Химийн олимпиадын хүрээнд 21 аймаг, 9 дүүргээс 34 багш, 12 дугаар ангийн шилдэг 34 сурагч онол, бодлого, сорил, туршлага гэсэн дөрвөн чиглэлээр өрсөлдсөнөөс багш нараас Улаанбаатар хотын “Шинэ Монгол” сургуулийн багш М.Энхбат тэргүүн байр эзэлсэн бол сурагчдаас Орхон аймгийн Технологийн сургуулийн лицей 12 дугаар ангийн сурагч С.Сувданчимэг тэргүүн байр эзэлж, МУИС-д урилгаар суралцах эрх гардсан юм.     Тэргүүн байр эзэлсэн Орхон аймгийн Технологийн сургуулийн лицей 12 дугаар ангийн сурагч С.Сувданчимэг “Надад анх хими заасан хүн бол IV сургуулийн Хишигжаргал багш. Дөрөв дэх жилдээ хими судалж байна. Технологийн сургуулийн лицей сургуульд Мэнджаргал багш маань хими заадаг. Надад химийн шинжлэх ухааныг зааж өгсөн багш нартаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.[sgmb id="1"]
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ
ДАРГА НАР БААСАН ГАРИГИЙН ШУУРХАЙДАА ДАСАХГҮЙ БАЙГАА ГЭНЭ ШҮҮ
“ДЭЛХИЙН ЗӨН” ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БАЙРЫГ ХУДАЛДЖЭЭ
ОРХОН АЙМАГ 786 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ
АЙМАГ НЭГ ОРЛОГЧТОЙ ХЭВЭЭР БАЙХ УУ
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА