ДАВАА
2026.02.10
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Батлут: Хүүхдүүдээс 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, цаашид ч хийнэ шүү
Д.Батлут: Хүүхдүүдээс 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, цаашид ч хийнэ шүү
Даваа гарагийн шуурхай дээр аймгийн Засаг дарга Д.Батлут нэгэн анхаарал татам мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр “Энэ жил манай аймгийн хувьд бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ. Тэр бүү хэл сурагчдын хийсэн бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг эрдэнэтчүүдэд танилцуулж улмаар зах зээлд нийлүүлнэ. Саяхан бид 20 дугаар сургуулийн бүтээлч хүүхдүүдийн хийж бүтээсэн гар урлалын бүтээгдэхүүнтэй танилцсан. Тэндээс аймгийн захиргаа 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийсэн. Гадна, дотноос ирсэн зочид төлөөлөгчдөд өгөх гарын бэлгэнд  сурагчдынхаа хийсэн бүтээгдэхүүнийг сонгодог болно. Худалдан авах ажиллагааныхан ч энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Тун удахгүй аймгийн хэмжээнд сурагчдын хийсэн бүтээгдэхүүнээр үзэсэгэлэн худалдаа зохион байгуулна. 20 дугаар сургуулийн сурагчдаас бид 1.5 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйл худалдан авлаа. Одоо мөнгийг нь банкинд данс нээж хадгаламж хэлбэрээр олгоно. Тэднийг хадгаламжтай болгоно. Хүүхдүүд ч үүнээсээ урам авах ёстой. Бид хүүхдүүдийнхээ хөдөлмөрийг бодитоор үнэлж урамшуулна. Та бүхэн хүүхдүүдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүнийг хараарай. Үнэхээр хөөрхөн зүйл байна. Тэдний хийсэн бүтээгдэхүүнийг гарын бэлэг болгож гадны зочиддоо барьдаг тогтолцоог бий болгох хэрэгтэй. Энэ тал дээр илүү анхаарч ажиллах болно” гэсэн юм.         Бизнес эрхлэгчдийн хувьд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд гэлтгүй хотынхоо барааны захын лангуун дээр гаргахыг илүүд үздэг. Түүгээр ч зогсохгүй нэмүү өртөг шингэсэн дотоодын бүтээгдэхүүнийг төр, засгийнхан худалдан авч хэрэгцээгээ хангадаг байх нь төр хувийн хэвшлийнхэний хамгийн ойр, дотно түншлэл болох учиртай. Аймгийн Засаг даргын хүүхдүүдийн хөдөлмөрийн зөв үнэлдэг энэ тог[sgmb id="1"]толцоо хэрэгжих эхлэл зөв тавигдвал томчуудад ч нэмэр болох учиртай.
ОРОН НУТАГТ ГАЗАР ОЛГОХ ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛНЭ
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ, УРТАСГАХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА
ИРГЭДИЙН НЭРИЙН ДАНСНЫ ХУРИМТЛАЛЫГ НЭГ САЯД ХҮРГЭНЭ
ЭНЭ ЖИЛ БҮХ НИЙТЭЭРЭЭ 15 ХОНОГ АМРАХ НЬ
РЕДАКЦИУДЫН НЭГДЭЛ “ГАН ҮЗЭГ” ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
ЗАРЛАЛ
ЗАРЛАЛ
12-р сар. 19, 2025, 3:20 p.m.
ОРХОН АЙМГИЙН ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧИЙН 2026 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА
ЛАНЖГАР ҮЙЛДВЭР МААНЬ ЭРДЭНЭТЧҮҮДЭЭС ӨГӨӨЖ ХИШГЭЭ ХАРАМЛАСААР Л БАЙХ УУ
ОРОН НУТАГТ ХДХВ-ИЙН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭМЧЛЭХЭД БЭЛЭН ҮҮ
“ЯНЗАГА” ЗУСЛАНГ 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БҮРЭН ШИНЭЧИЛНЭ
ОРХОН АЙМАГ ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ БАЙГУУЛНА
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
ХҮН БАЙХУЙ - ШҮНШИГТЭЙ ЗУРААЧ
11-р сар. 14, 2025, 5:45 p.m.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН