Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
О.Ариунгэрэлтийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилжээ

О.Ариунгэрэлтийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
                Аймгийн Засаг даргын тавдугаар сарын 14-ний Б/21 тоот “Албан тушаалд томилох, цалингийн хэмжээ тогтоох” тухай захирамж гарчээ. Захирамжид  “Монгол улсын Дээд шүүхийн 2017 оны аравдугаар сарын 2-ны өдрийн 322 дугаар тогтоолын дагуу Ожооворын Ариунгэрэлтийг Боловсрол, соёл, урлагийн газрын даргын албан тушаалд томилсугай” хэмээн заасан байна. Аймгийн Засаг даргын захирамжаар Ажил хүлээлцэх комиссыг баталсан аж. Комиссын даргаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор, гишүүдэд Б.Баяраа /БСУГ-ын бодлого, төлөвлөлт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн/, Ч.Наранцэцэг /БСУГ-ын төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтэн/, нарийн бичгийн даргаар Б.Өлзийжаргал /аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн/ нар ажиллах юм байна. Өнөөдөр буюу тавдугаар сарын 15-нд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Улсын дээд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулах зорилгоор Нутгийн удирдлагын ордонд ажилласан юм. Шүүхийн шийдвэрийнхэн шүүхийн тогтоолд гарын үсэг зуруулахаар аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансорд хандсан юм. О.Ариунгэрэлтийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилох Дээд шүүхийн тогтоолын хэрэгжилтийг хангах, аймгийн Засаг даргын захирамжийг биелүүлэх ажил хүлээлцэх ажиллагаа үдээс хойш болох аж. Ямар ч байсан аймгийн Засаг даргын Б/21 тоот захирамжаар О.Ариунгэрэлтийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилсон тул өмнөх дарга Ж.Бат-Амгалан ажлаа хүлээлгэн өгөхөөр болов.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card