БЯМБА
2025.06.08
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Д.Байгал: “1000 ахмадын чуулган”-аар ахмадуудынхаа санал бодлыг хэлэлцэнэ
Д.Байгал: “1000 ахмадын чуулган”-аар ахмадуудынхаа санал бодлыг хэлэлцэнэ
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын ивээл дор зохион байгуулагддаг “1000 ахмадын чуулга уулзалт” энэ сарын 24-нд Эрдэнэт хотноо болно. Тус чуулга уулзалтыг үйлдвэрийн дэргэдэх Ахмадын зөвлөлийн санаачлагаар 2015 онд эхлүүлсэн бөгөөд ахмадууд энэ жил хоёр дахь удаагаа чуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Ахмадын зөвлөлийн дарга Д.Байгалтай ярилцлаа. -“Эрдэнэт” үйлдвэрийн Ахмадын зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа ажил үйлсийн тухай яриагаа эхлүүлье?   [sgmb id="1"] -Өнгөрсөн дөрвөн жилд бид дөрвөн том зорилт дэвшүүлсэн. Зорилт бүрийг тухайн жилийнхээ нэрэмжит болгон зарлаж, хэрэгжүүлж ирлээ. Эхний зорилт нь “Идэвхтэй хөдөлгөөнийг хэвшил болгоё” гэсэн уриан дор өрнөсөн. Идэвхтэй хөдөлгөөн хийж байж эрүүл байна гэдэг утгатай. Энэ зорилтыг хэрэгжүүлснээр ахмадууд Баян-Өндөр, Сархиа уул, Бурхан багшийн сэрэг дүр, Эрүүл мэндийн зам гээд Эрдэнэт хотынхоо дөрвөн зүгт урт, богино замаар явган алхаж хэвшсэн. Алхалтанд нь дэмжлэг үзүүлж, алхаа тоологч аппарат хямдруулан олголоо. Дараагийн жилд ахмадуудын оролцоог сайжруулах зорилт тавьсан. Ахмадын зөвлөлөөс зохион байгуулдаг олон талт үйл ажиллагаанд 100-200 ахмад  идэвхтэй оролцдог байсан бол “Оролцоог сайжруулья” жилийн хүрээнд идэвхтэй ахмадын тоо 600-800 хүрч нэмэгдсэн. Ер нь манай ахмадуудын соёл, хүмүүжлийн ажлын оролцоо Орхон аймагтаа төдийгүй, төвийн бүсдээ харьцуулахад дээгүүрт байдаг. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн ахмад, анхдагчдаа дэмждэг бодлогын үр дүн, бас манай ахмадуудын идэвх зүтгэл юм. 2017 оныг “Эрүүл урт наслах  арга барилд суралцах” жил болгон зарласан. Энэ хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрээс тэтгэвэртээ гарсан ахмад эмч нараа оролцуулж, эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгч үйлчилсэн. Одоо ч энэ ажил үргэлжилж байгаа. “Чихрийн шижин өвчнөөс сэргийлье”  уриатай аян өрнүүллээ. Уг аянаар дөрвөн цагаан хор гэж нэрлэдэг чихэр, өөх тос, давсны хэрэглээгээ чимх чимхээр багасгах нь эрүүл байхын үндэс гэдгийг ойлгуулж, сурталчлах ажлыг шат дараатай зохион байгуулсан. Энэ хөтөлбөрүүд маань зөвхөн нэг жилд хэрэгжээд дуусах биш, цаашид үргэлжлээд ахмадуудад амьдралын зөв хэвшил болж үлдэх ёстой. Тиймээс бид 2018 оныг өнгөрсөн жилүүдэд олсон амжилтаа баталгаажуулж, үр өгөөжийг нь дээшлүүлэх жил болгон зарласан юм. Шинэ оны эхээр бид “Эрүүл урт наслах арга барилд сургах нь” сэдэвт сургалт зохион байгуулж, 800-аад ахмадыг хамрууллаа. Мөн Ахмадын Урлагийн их наадмын авьяастнуудаа тодруулж, нийтийг хамарсан уламжлалт тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулж байна. -Зууны манлай үйлдвэрийн 40 жилийн түүхэн замналын гол цөм нь тус үйлдвэрийг барьж байгуулсан анхдагч, ахмадууд гэдэгтэй хэн бүхэн санал нийлнэ. Ойн өмнө ахмадууд маань чуулахаар бэлдэж байна. Энэ удаа ахмадууд юуны тухай ярилцах вэ? -2015 онд “Эрдэнэт” үйлдвэрийн “1000 ахмадын чуулга уулзалт”-ыг анх зохион байгуулсан. Түүнээс хойш гурван жилийн дараа буюу үйлдвэрийн түүхт 40 насны ойгоор болох гэж буй нь ач холбогдолтой болж байна. Өнөөдрийн байдлаар, манай зөвлөлд 2140 ахмад бүртгэлтэй. Чуулганы бэлтгэл болгож, Ахмадын зөвлөлийн ажлын алба ахмадуудынхаа дунд хоёр удаагийн санал асуулга явуулсан. Үүний гол зорилго нь бидний хэрэгжүүлж ирсэн хөтөлбөр, аяны үр дүн тухайн хүнд хэрхэн хүрсэн эсэх, хөдөлгөөний аль төрлийг хэвшил болгож буй, түүнчлэн компанийн зүгээс үзүүлдэг халамж, дэмжлэг туслалцаа хүртээмжтэй эсэх гээд ахмадын  тойрсон бүхий л асуудалд дүн шинжилгээ хийх юм. Санал асуулгын дүнг нэгтгэж багцлаад, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад танилцуулна. Өөрөөр хэлбэл, ахмадуудынхаа  саналыг уламжилж, тэд юу хүсч, бодож байгаа талаар зөвшилцсөний үндсэн дээр чуулганаар хэлэлцэх асуудлаа тодорхойлно. Ингээд үйлдвэрийн захиргаанаас цаашид ахмадуудын талаар авч хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг боловсруулж, үүнийг ахмадын чуулга уулзалтаар ярилцах юм. Санал асуулгаа бид хүн бүхэнд шуудангаар ил захидал хэлбэрээр илгээсэн нь шинэлэг бөгөөд өгөөжтэй болсон. Манай ахмадууд ч идэвх санаачилгатай оролцож, 1800 орчим ахмад санал бодлоо ирүүлээд байна. Тэдний үнэ цэнэтэй санал хүсэлт, санаачилга дээр тулгуурласан учраас энэ удаагийн чуулганд тавигдах асуудлууд ихээхэн ач холбогдолтой гэж хэлж болно. Чуулганаар хэлэлцэх дараагийн асуудал нь “Эрдэнэт” үйлдвэр дэлхийд данстай, улсынхаа нэрийн хуудас болсон компанийн хувьд “Сэтгэл зүйн төв”-тэй байх ёстой. Сэтгэл санааны дэмжлэг гэдэг бол бүх насныханд хамаатай чухал зүйл. Ажиллагсдад хаана хэнд хандах, хэнээс зөвлөгөө авах гээд өдөр тутамд хэрэгцээ, шаардлага тулгардаг. Тэр тусмаа өндөр насны тэтгэвэртээ гарах гэж буй ажилчдаа сэтгэл зүйн талаас нь бэлтгэдэг, урам зориг өгдөг байх ёстой. Тэгэхээр ийм эрэлт хэрэгцээг нь хангаж, мэргэжлийн үндэслэлтэй сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг нээн ажиллуулах саналыг чуулга уулзалтаар ярилцана. -“Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүнээ хөгжүүлэх, хамгаалах том бодлого хэрэгжүүлсээр ирсэн. Нийгмийн хөгжлийн бодлогынх нь багагүй хэсгийг анхдагч, ахмадууддаа чиглэсэн халамжийн хөтөлбөрүүд эзэлдэг. Энэ тухайд манай ахмадууд хэр сэтгэл хангалуун байдаг вэ? -Ахмадын зөвлөл саяхан үйлдвэрийнхээ удирдлагуудтайгаа уулзаж, зөвлөлийн өнөөгийн байдал, бүтэц зохион байгуулалт,  хийж буй ажил, тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээл гээд олон талаас нь ярилцсан. Үүний үр дүнд цаашид хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ойгоор анхдагч, ахмадуудаа шагнаж урамшуулах, тэднийхээ хөдөлмөр алдрыг сурталчилж мөнхжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. “Уурхайчин” соёлын ордон, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Олон нийттэй харилцах алба болон бусад цехтэй хамтран “Илгээлтийн эздийн сэтгэлийн дуудлага-40” уулзалтыг цувралаар зохион байгуулж буй нь энэ ажлын нэг хэсэг юм. Залуу наснаасаа энэ үйлдвэрийн бүтээн босголтонд гар бие оролцон зүтгэсэн эгэл жирийн ажилчин ахмадуудынхаа гавьяаг үнэлж, урамшуулахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, ажил хөдөлмөрийн талбарт “Нэргүй баатар” хэмээн нэрлэгддэг эгэл уурхайчдаа бид тодотгож үнэлэх ёстой. Ойрын үед энэ чиглэлд эрчимтэй ажиллаж байна. Манай ахмадууд үеийн үед Эрдэнэт уулаа “Бор уул” хэмээн шүтэж бахархаж явдаг. Өнөөдрийн байдлаар манай улсын хаана ч “Эрдэнэт” үйлдвэр шиг Ахмадын зөвлөлийн өөрийн гэсэн байртай, ахмадууддаа нэмэгдэл тэтгэвэр олгож буй үйлдвэр байхгүй. Энэ бол тэдэнд маш том санхүүгийн болоод сэтгэлийн дэм болдог юм. Компаниас үзүүлдэг халамж, дэмжлэгт манай ахмадууд үргэлж сэтгэл өндөр талархаж явдаг. Гагцхүү “Эрдэнэт” үйлдвэр маань цаашид сайн ажиллаж, олон жил ач буянаа хайрлаасай гэж залбирна. Үр хойч минь ургаж боловсорч, ахмад үеийнхээ үлдээсэн энэ үйлдвэрээ нэр төртэй залгамжлан авч яваасай гэж ахмадууд бид хүсдэг. М.БАЛЖИННЯМ  
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
ГУДАМЖНЫ ХУДАЛДААЧИД ХОТЫН ТӨВИЙГ ЭЗЭЛЧИХЛЭЭ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
ЭРДЭНЭТ ХОТЫН ТӨВИЙГ УРД, ХОЙД ХЭСГЭЭР НЬ ХААНА
УИХ-ЫН ЖИЖИГ ТАНХИМ БАЙГУУЛАГДЛАА
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ГАЗРУУДЫГ ХӨДӨЛГӨЖ ЭХЭЛЛЭЭ
ДАМИРАНГИЙН ОЮУНБАЯР ТЕНДЕРИЙН АЛБЫГ УДИРДАНА
УХААЛАГ ТООЛУУРААР ХАНГАХАД 14 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
СААРАЛ УС ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ
5-р сар. 12, 2025, 11:47 a.m.
БИОТЕХНОЛОГИЙН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
Гэр хорооллын усан хангамжийн системийн өргөтгөл шинэчлэлийн зураг, гидравлик тооцоо төсөв хийх
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсгийн гадна тохижилт, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
Ерөнхий боловсролын сургуулиудад шинээр байгуулах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд тоног төхөөрөмж худалдан авах
Нийгмийн салбарын байгууллагуудад тэргэнцэртэй иргэнийг шатаар аюулгүй зорчуулах хэрэгсэл худалдан авах
Хавдрын оношилгоо, эмчилгээ, хяналт, сэргэлтийн төвийн засвар хийх
БОЭТ-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасагт тоног төхөөрөмж худалдан авах (Унтуулгын аппарат)
Гэрлэн дохио бүхий авто замын уулзварт хиймэл оюун ухаан суурилсан удирдлагын тоног төхөөрөмж худалдан авах
Янзага зусланд иж бүрэн засварлах зураг төсөл боловсруулах
Д.Энхцэцэг: Инженер, нийгмийн салбарын 30 мэргэжлээс сонгон Сүнчон их сургуульд тэтгэлгээр сурах боломжтой
МОНГОЛЫН ТАТВАРЫН АЛБА ТАТВАР ТӨЛӨГЧИД ЗӨВЛӨН ТУСЛАГЧ АЛБА БАЙНА
35/10 кВ-ын Даваат дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 16, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 9 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих ажил
Орхон аймаг. Баян-Өндөр сум. Уурхайчин баг. Уурхайчины гудамжийг А1001 замтай холбосон авто замд их засварын ажил хийх /үлдэгдэл хэсэг/
Баянбулаг баг АТП-409 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг АТП-409 дэд станцын хойно шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Орон сууцны 7а хороололд цэцэрлэгийн барилгын зураг төсөл
Эрдэнэ багт байрлах 6/0.4кВ-ын АТП-64 дэд станцын 0.4кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгуур, СИП утсанд шилжүүлэх ажил
Спорт заалны зураг төсөл боловсруулах /Говил багт/
35/10 кВ-ын Чингэл дэд станцаас тэжээлтэй "ЭБЦТС" ТӨХК-ийн 17, "Эрдэнэт-Ус ДТС"  ОНӨХК-ийн 11 дэд станцын 6/0.4 кВ-ын трансформаторыг 10/0.4 кВ-ын трансформатороор сольж барих
ХҮҮХДЭД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ЕСӨН ТОМ ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ
ОРХОН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫГ ОГЦРУУЛНА
ОРХОН АЙМАГ ХӨГЖЛӨӨР ЦОЙЛОХ УУ
“АМГАЛАН ОРШИХУЙ ОРДОН” ЗАМЫН ТРАССТАД ОРЖЭЭ
Согоот баг. 9,10-р байрны авто зам,  авто зогсоолд их засварын ажил хийх.
Наран баг АТП-517 дэд станцын баруун хойд хэсэгт шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил.
Эрдэнэ баг АТП-14 дэд станцын урд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА дэд станц барих
Орон сууцны байруудын цахилгаан шат шинэчлэлт хийх
“Хойд бүс – Эрдэнэт 2025” эдийн засгийн форум болно
БТСГ-т шаардагдах тоног төхөөрөмж, хэрэглэл материал худалдан авах
Говил багийн байр хүртэл агаараар татагдсан орон нутгийн өмчийн "Цахим Эрдэнэт"  сүлжээний шилэн кабель, түүний модон багануудыг солих ажил
“ЯНЗАГА” ЗУСЛАН ЭНЭ ЖИЛ ОЛОН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ, ХҮҮХДҮҮДЭЭ ХҮЛЭЭН АВНА
Баян-Өндөр уулын ганц модотын аманд байгалийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах нөхцөл байдал, техникийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх
Согоот баг УДТТ 6-2 дулаан, цэвэр усны шугам шинэчлэх
Далд зогсоол байгуулах зураг төсөл боловсруулах
ОРХОН АЙМГИЙН “ХҮН” НАМЫН ДАРГААР Э.ЭНХЧИМЭГ СОНГОГДЛОО
2500 ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛАНА
Рашаант баг АТП-263 дэд станцын урд талд шинээр баригдах айл өрхийн цахилгаан хангамжийн 10 кВ-ын ЦДАШ, 10/0.4 кВ-ын 250 кВА /КТПН/ дэд станц барих ажил
Баянбулаг баг 10 кВ-ын РП-1 хуваарилах байгууламжаас РП-205 хүртэлх 10 кВ-ын 1.660 км трасстай хос кабель шугам барих ажил