Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card

Ялалтын баярын 73 жилийн ой тохиож байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Өнөөдөр тавдугаар сарын 9. Дэлхийн хоёрдугаар дайныг ялсан Аугаа их эх орны дайны ялалтын баярын өдөр тохиож байна. Ялалтын баярыг тохиолдуулан цэцэг өргөх ёслол, Амарын талбайд хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. Эх орны дайны ялалтын баярыг дэлхий дахинд тэмдэглэж байна. Энэ өдөр ахмад дайчид, эх орныхоо төлөө амь насаа хайрлалгүй тулалдсан цэрэг эрсэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.  Аймаг орон нутгийн удирдлагууд, төр захиргааны байгууллагын ажилтнууд Орос Монголын Найрамдал өндөрлөг, Орхон аймаг дахь ОХУ-ын Элчин консулын дэргэдэх Ялалтын хөшөө, Дөрвөн жанжны  хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.             Аугаа эх орны ялалтын түүхт 73 жилийн ойгоор Барилгачдын талбайгаас Амарын талбай хүртэл баярын жагсаал хийсэн юм. Дэлхийн II дайны ялалтын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцож байгаа Зөвлөлтийн дайчдын үр хүүхдүүд баярын сэтгэгдлээ хуваалцаж байв. Эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн цэрэг эрсийн түүхийг залуу хойч үеийнхэн ойлгож ухамсарлах хэрэгтэй  гэдгийг ахмад дайчид сануулж байна. Ялалтын баяр Монголын ард түмний тэмдэглэх ёстой баярын өдөр гэдгийг ч хэлж байлаа.  Цэцэг өргөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд дайнд оролцсон өвөг дээдсийнхээ хөргийг хүндэтгэн барьсан оросын хүүхэд багачууд, иргэд орхончууд ялалтын баярын түүхт ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Ц.Ариун[sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card