Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card

Түүвэрчилсэн аргаар судалгаа хийнэ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
  Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх анхдагч мэдээллийн сан байгуулах, үзлэг тооллогыг 2018 онд зохион байгуулахаар ажиллаж байгаа билээ. Үндэсний статистикийн хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар үзлэг тооллогыг зохион байгуулах ажлын хэсэг, ажлын удирдамжийг 2018 оны 4 сарын 11-нд баталсан.            Ажлын хэсэгт 11 байгууллагын 22 гишүүн ажиллаж байгаа. Тус ажлын хэсэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог бодитойгоор гаргах, нийгмийн үйл амьдралд оролцож чадахгүй байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өнөөгийн байдлыг тогтоох зорилготойгоор Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон аймгуудад ажиллаж байгаа.         ҮСХ-ны Хүн ам, нийгмийн судалгааны газрын дарга А.Амарбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан хэлтсийн дарга С.Рэгзэн нараар ахлуулсан судалгааны баг манай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харъяа байгуулага, агентлагуудын дарга нартай уулзаж судалгаанд хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Эхний ээлжинд түүвэрчилсан аргаар туршилтын судалгааг хийх бөгөөд дараа нь байгууллага, хүн нэг бүрийг оролцуулсан томоохон судалгааг орон даяар эхлүүлэх юм.[sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card