Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Инээмсэглээрэй дарлаа шүү

Инээмсэглээрэй дарлаа шүү

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Хүн бүр өдөр тутамдаа зураг дарж байдаг. Өөрийнхөө, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд , идэх дуртай хоолныхоо зургийг ч авдаг.  Тэгвэл энэ удаад төрлөх хотынхоо инээмсэглэлийг олон нийтэд таниулцгаая. Та амьдарч буй хотоо хэрхэн хардаг вэ, таны хотын инээмсэглэл нь юунд оршдог вэ. Өөрөө  эсвэл хүрээлэн буй хүмүүс, бүтээн байгуулалт, ажлаа тараад гэр лүүгээ яарах аав ээж, аз жаргалтайгаар тоглох бяцхан үрс Эрдэнэт хотыг инээлгэдэг үү. Таны дурангаар Эрдэнэтийн инээмсэглэл ямар байхыг хамтдаа харцгаая. Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-гээс “Эрдэнэтийн инээмсэглэл” гэрэл зургийн уралдаан зарлаж байна. Ялагч нь Samsung galaxy S9 загварын гар утасны эзэн болно. Уралдаанд оролцох заавар:     Та өөрийн гар утсандаа “Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн”  гэсэн frame-ийг  татсан байх[sgmb id="1"]          “Эрдэнэтийн инээмсэглэл” сэдэвт /20-иос хэтрүүлэхгүй байх/ гэрэл зургийг Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн” гэсэн frame-д оруулан өөрийн фэйсбүүк хаягт байршуулж линкийг нь “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-н фэйсбүүк пэйж-д илгээх          Хамгийн шилдэг гэсэн 5-н зургаа  erdenetinstitute@gmail.com цахим хаяг руу өөрийн овог нэр, утасны дугаар, зургийн тайлбартай хамт илгээнэ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card