Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card

Ж.Уянга: Ажилгүйдлийн тэтгэмжийг 76 хоногоор тооцон олгодог

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Нийгмийн даатгалтай холбоотой мэдээллийг хүргэхэд, Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг шинэчилсэнтэй холбоотой  2017 оноос эхлэн ажилгүйдлийн тэтгэмжид өөрчлөлт оржээ. Тодруулбал, ажлаас халагдсан болон өөрийн хүсэлтээр гарсан ажилтан хоёул адил хэмжээгээр тэтгэмж авдаг болсон байна.  Ажилгүйдлийн тэтгэмжийг 76 хоногоор тооцож олгож байгаа юм.   Ажлаас халагдсаны дараа 14 хоногийн дотор материалаа бүрдүүлэн өгснөөр тэтгэмж авах боломжтой. Нийгмийн даатгалын шимтгэлийг 24 сар буюу хоёр жилийн турш төлсөн.  Сүүлийн есөн сар тасралтгүйгээр төлснөөр эрх үүсдэг байна. Хэрэв ажилгүйдлийн тэтгэмж авч байх үедээ ажилд орж, тэтгэмж авсан тохиолдолд тухайн иргэнд торгууль ноогдуулдаг гэдгийг Нийгмийн даатгалын байцаагч Ж.Уянга тайлбарлалаа. Нийгмийн даатгалын хэлтэс нь иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай, тасралтгүй хүргэх зорилгоор энэ оны 2-р сарын 1-ний өдрөөс эхлэн үдийн цайны завсарлагаагүйгээр нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэхээр болсон байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card