Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
14 компанийн 99 эмэгтэй уурхайчин оролцож байна

14 компанийн 99 эмэгтэй уурхайчин оролцож байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
                 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн түүхт 40 жилийн ойн ажлын хүрээнд Монголд анх удаа “Уурхайчин эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” үндэсний чуулганыг Эрдэнэт хотноо зохион явуулж байна. Уурхайчин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганд зохион байгуулагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төлөөллөөс гадна “Оюу толгой”, “Таван толгой”, “Монполимет”, “Ачит ихт”, “Шивээ овоо”, “Багануур”, “Шарын гол”, “Бороо гоулд” зэрэг Монголын уул уурхайн томоохон 14 аж ахуйн нэгжийг төлөөлсөн 99 эмэгтэй уурхайчин оролцож байна. Өнөөдрийн хуралдааны үдээс хойш гурван чиглэлээр салбар хуралдаан болов. ”Эмэгтэйчүүдийн манлайлал” салбар хуралдааны чиглүүлэгчээр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор ажилласан юм. Энэ салбар хуралдаанд “Уул уурхайн засаглалын шинэчлэлд эмэгтэйчүүдийн оролцоо” илтгэлийг Социнтернийн Олон улсын байгууллагын Ази номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал, “Манлайллын орчин үеийн хандлага” илтгэлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Технологийн сургуулийн суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч доктор /Ph.D/ дэд профессор Л.Наранцэцэг, “Манлайлал ба ур чадвар” илтгэлийг аймгийн ХАА-н МСҮТ-ийн захирал, доктор  /Ph.D/  Н.Алтанцоож нар тавьж хэлэлцүүлэв. Харин “Сайн туршлагаа хуваалцъя” салбар хуралдааны чиглүүлэгчээр ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтын Тамгын газрын дарга С.Чулуунцэцэг ажиллав. Энэ хуралдаанд “Эрдэс баялагийн салбар ба Канадын эмэгтэйчүүдийн туршлага” илтгэлийг Монгол улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх төсөл /СЕСМИМ/-ийн Канад дахь захирал Дебра Расмуссев, “Эрдэнэтийн бүсгүйчүүдийн санаачилга”  илтгэлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын тэргүүн хуульч, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн З.Жаргалмаа нар тавьсан юм. “Эрх зүйн орчин эмэгтэйчүүд” салбар хуралдааны чиглүүлэгчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн О.Энхбаяр ажилласан юм. Энэхүү салбар хуралдаанд "Нийгмийн даатгал эмэгтэй таны төлөө" илтгэлийг Нийслэлийн Нийгмийн даатгалын Тамгын газрын дарга О.Байгальмаа, “Эмэгтэйчүүд эрх зүйн орчин ба ялгаварлан гадуурхалт” илтгэлийг Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын Охид эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан ахлах референт Х.Мөнхзул нар тавьж хэлэлцүүлсэнээр салбар хуралдаан өндөрлөсөн юм. Үүний дараа салбар хуралдаануудаас гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн танилцуулж улмаар чуулганаас гарах уралга, зөвлөмжид тусгахаар болов. [sgmb id="1"]  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card