НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Тэргүүлэгчид архины зөвшөөрлийн асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ
Тэргүүлэгчид архины зөвшөөрлийн асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болов. Энэ удаад Тэргүүлэгчид нэр бүхий найман асуудлыг авч хэлэлцсэний нэг нь “Журамд өөрчлөлт оруулах тухай” байлаа. Аймгийн ИТХ-ын дэргэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/ ажилладаг. Тус зөвлөлөөс журам гаргаж түүндээ аймгийн хэмжээнд шөнийн 00.00 цагаас хойш ресторан, караоке баар, шөнийн дэлгүүр ажиллуулж болно хэмээн зааж түүнийгээ аймгийн ИТХ-ын хурлаар оруулж батлуулсан. Энэ үйл явдал өнгөрсөн оны сүүлчээр өрнөж улмаар аймгийн хэмжээнд дээрх нэр бүхий газруудаар архи худалдаалдаг болсноор цахим орчинд шүүмжлэл өрнөсөн. Үүнээс улбаалаад аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс журманд өөрчлөлт оруулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулсан. Улмаар Тэргүүлэгчид хэлэлцээд баар, ресторан, шөнийн дэлгүүрийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах асуудлыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар оруулах шийдвэр гаргалаа. Харин аймгийн Засаг дарга Д.Батлутын зүгээс ресторан, караоке баарны шөнийн 03.00 цаг хүртэл ажиллах цагийн хуваарийг өөрчилж хуучнаар нь болгох саналыг дэмжжээ. Харин урин дулаан цаг ирж манай аймгийг дайран өнгөрч байгаа гадна дотны иргэд цэвэр ус ч худалдан авах боломжгүй байгаа байдлыг харгалзан шөнийн дэлгүүрийг хэвээр нь ажиллуулах саналаа ирүүлжээ. Өнөөдөр зарим нэг албан ёсны мэдээллээс харвал цагаан сарын өмнөөс рестораны шөнийн цагийн хуваарьт хязгаарлалт хийсэн гэж байгаа ч тэр нь бодит байдалтай төдийлөн нийцэхгүй байлаа. Зарим нэг тэргүүлэгчийн хувьд “Манай аймаг өөрийн гэсэн онцлогтой. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид өглөө эрт ажилдаа гардаг тул орой эртхэн унтдаг. Тиймээс шөнийн цагаар архи, согтууруулах ундаа зарах нь утгагүй. Зөвшөөрлийг нь цуцлая” хэмээн саналаа гаргаж байлаа. Ямар ч байсан аймгийн ИТХ-ын хуралдаанаар шөнийн 00.00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар үйлчлэх эсэх асуудлыг шийдэхээр боллоо.
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ