НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
“Хөх Монгол цогцолбор”-т хөхүүрийн айраг “зарж байна”
“Хөх Монгол цогцолбор”-т хөхүүрийн айраг “зарж байна”
Ийм үгтэй сурталчилгааны материал хотын төвөөс олдвол та нэг их гайхсаны хэрэггүй л болов уу. Тун удахгүй ийм зүйл болох гэж байна.  Татвар төлөгчдийн нэг биш нэлээн хэдэн тэрбум төгрөгөөр босгосон “Хөх Монгол цогцолбор” Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар  нэртэй нэг байгууллага хотын төвд бий. Энгийнээр хэлбэл, Нутгийн удирдлагын ордны ард байрлах “Бортгон малгай” бүхий хэлбэртэй энэ байгууллага аж ахуйн тооцоон дээр ажиллаж орлогоороо өөрийгөө санхүүжүүлэхийн тулд аргаа барж сууна. Ж.Батбаатар дарга тэргүүтэй 6.5 хүн орлого олохын төлөө ёстой нөгөө эр хүний 13 мэх, “эм хүний 13 ааш” энэ тэрийг хослуулах шиг л болж сууна. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын ажил, байдалтай танилцсан. Энэ үеэр тус цогцолборынхон “Бортгон малгай” дотор хөхүүрийн айраг зарах “биенес төлөвлөгөө” боловсруулсанаа аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулсан. Даанч дарга нар нэг их дэмжээгүй л дээ. Зарим нэг нь “Хөхүүрийн айраг чинь согтууруулах ундааны төрөлд орно. Одоо бүр гэгээн цагаан өдрөөр хотынхоо төвд эрдэнэтчүүд айрагдаж, архидаж байна гээд шуугих нь дутаа юу. Наад бүтэлгүй төлөвлөгөөгөө орхисон нь дээр байх” хэмээн зөвлөсөн. Ж.Батбаатар даргатай энэ байгууллагын хэдэн хүний буруу гэж юу байхав. Цалин авахын тулд ажил хийсэн байх ёстой. Хийсэн ажил нь аймгийн төсөвт орлого болж ядаж л зардлаа нөхдөг болохыг шаардаж байгаа энэ үед хөхүүрийн айраг зарах төлөвлгөө боловсруулсан нь зүгээр сууснаас арай дээр л дээ. Энэ байгууллагын 6.5 хүний цалин, НДШ дээр нь “Бортгон малгайн” урсгал зардал зэргийг хамгийн багаар тооцоход жилдээ хэдэн арван сая төгрөгийн зардал “ямаан дээр тэмээний гарз” болон татвар төлөгчдийн мөнгөнөөс урсаж байгаа.  Өмнөх нөхдийн хийсэн үйлийн үрийг барагдуулахын тулд эрдэнэтчүүд хотынхоо төвд гүүгээ сааж, бие биедээ “ Хөх Монгол цогцолборт Булганы Сайханы хөхүүрийн айраг зарж байна” хэмээн сайрхах уу. Төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд, “Хөх Монгол”-д зарцуулсан татвар төлөгчдийн хэдэн тэрбум төгрөгийг нөхөхийн тулд “Хөхүүрийн айраг зарж байна. Хүн бүр худалдан авч хувь нэмрээ оруулна уу” гэж уриалах нь дутаж байна, бидэнд.   [sgmb id="1"]
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ