НЯМ
2025.11.03
ЭРДЭНЭТ
C°/C°
АНУ ДОЛЛАР
3527.07
ЕВРО
3736.58
БНХАУ ЮАНЬ
506.33
ОХУ РУБЛЬ
46.46
БНСУ ВОН
2.67
Олимпиадыг засагч машинаар газар дээр нь дүгнэнэ
Олимпиадыг засагч машинаар газар дээр нь дүгнэнэ
"Эрдэнэтийн ирээдүйн эзэд" байгалийн ухааны хичээлүүдийн нэгдмэл олимпиадыг Орхон аймагт зохион байгуулах гэж байна. Ингэхдээ Улаанбаатарт амжилттай туршсан мэдээллийн технологийг ашиглаж, шалгалтын дүнг газар дээр нь засагч машинаар уншуулан олон нийтэд танилцуулах ажээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ санаачилж, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаагийн дэмжлэгээр технологийн дэвшлийг орон нутагт нэвтрүүлэх, сурталчлан таниулах зорилготой энэхүү олимпиадын бэлтгэл бүрэн хангагджээ. Нийт 21 сургууль тус бүрээс шилдэг тав, таван сурагч бүртгүүлж мандатаа авсан байна. "Эрдэнэтийн Ирээдүйн эзэд" байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 09.00 цагт "Хангарьд" спорт цогцолборын зааланд болох ажээ. Шалгалт дуусмагц дүнг том дэлгэц дээр зарлаж, эхний байруудад орсон сурагчдад шагнал гардуулна. Мөн сурагчаа амжилттай бэлтгэсэн Заах аргын нэгтгэлийг мөнгөн шагналаар урамшуулах гэнэ. Боловсролын Үнэлгээний Төвөөс ЭЕШ-ын хариуг 14 хоногийн турш хүлээдэг, асар их хэл ам, хүнд суртал, авлигын асуудал дагуулдаг байдлыг ор тас арилгах зорилгоор энэхүү цахим технологийг нэвтрүүлж буй. Уг засагч машин нь 300 шалгуулагчийн материалыг 5 минутад уншиж хариуг гаргах хүчин чадалтай юм. Олимпиадад оролцогч зуу гаруй сурагчийн материалыг минут хүрэхгүй хугацаанд уншаад жагсаачих тул техник хариуцсан залуус тогтоож харах боломж олгож, хугацааг сунгаж засуулсныг нийслэлд болсон олимпиадаас харсан. Эцэг эх, багш нар, шалгалт өгсөн хүүхдүүд сэтгэл өндөр хүлээн авсан энэхүү мэдээллийн технологийн дэвшлийг БСШУСЯ-ны сайд Ж.Цогзолмаа онцгойлон дэмжиж, Орхон аймагт зохион байгуулахад оролцох юм. Ийнхүү Ц.Цогзолмаа сайд өөрийн биеэр оролцож байгаа нь энэ салбар иргэддээ чиглэсэн цахим шилжилтийг хамгийн түрүүнд хийхээр үйл ажиллагаандаа нэгэнт орсныг илтгэж байна. [sgmb id="1"]Д.Уянга-Ундрал
ХАДНЫ ЗАВСАР ХАВЧУУЛАГДСАН МЭТ ЭНХРИЙ ОХИД МИНЬ
Б.ЗОРИГТБАЯР: ЦОНХООР ХАРЖ ШИЙДВЭР ГАРГАХ БИШ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ШИЙДЭХ ЧУХАЛ
Р.УЛААНХҮҮ: ХИМИЙН НАНО ЛАБОРАТОРИТОЙ БОЛСОН НЬ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛНО
МЭДЭГДЭЛ: АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИАР 1,9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЖИЛ БУЦААГДСАН
250 ХҮҮХДИЙН СУРГУУЛИУДЫН БАРИЛГЫН ЯВЦЫГ МЭДЭЭЛЛЭЭ
ОРХОН АЙМГИЙН ТАТВАРЫНХАН ЦУСАА БЭЛЭГЛЭЛЭЭ
Л.СУРИЯА: АМЬДРАЛЫНХАА ТУРШ БИ ӨӨРИЙГӨӨ СОНССОН
ЭНЭ ОНЫ 205 БҮТЭЭН БАЙГУУЛАЛТААС 146 НЬ ДУУССАН
БИЕЧЛЭН УУЛЗСАН ХҮСЭЛТИЙГ НЬ ШИЙДЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
16-Р СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА АМЬ ОРОХ УУ
ОРД НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР ОРШИН СУУГЧДЫГ НЬ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО БАЙНА УУ
Эрдэнэтийн хүүхдүүд төгөлдөр хуураар дэлхийд амжилт үзүүллээ
“ХҮЛЭГ” ЗАХЫН ОРЧИМД ХҮҮХЭД ОСОЛД ОРОХ НӨХЦӨЛ ҮҮССЭН
БУГАТЫНХАНЫ МӨНГӨ ОЛДОГ АРГА ӨНГӨРӨВ БОЛОЛТОЙ
ИРГЭНЭЭ СОНСДОГ ГАНЦ УТАСНЫ “АМЬ” ТАСРАХ НЬ ЭЭ
Д.БАТЛУТ: МОНГОЛ УЛСЫН СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭХ БОЛНО
ЭРДЭНЭТ ХОТ ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРОО ХҮЛЭЭЖ БАЙНА
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЙЛАН ХАНГАЛТГҮЙ БАЙНА
ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД МЭДЭЭЛЛЭЭ ИЛ ТАВИАД ӨГӨӨЧ