Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card

Аюулгүй ажиллах талаар Эрдэнэтэд чуулж байна

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо-2018” форум өнөөдөр Орхон аймагт эхэллээ. Тус форумд төрийн болон төрийн бус байгууллага, уул уурхайн компанийн төлөөлөл болсон 400 гаруй хүн оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэлэлцэж байна. Форумын зорилго нь сайн туршлага солилцох, бэрхшээлээ ярилцаж зөв арга замыг тодорхойлж, шийдвэр гаргах түвшинд саналаа хүргүүлэх юм. Хоёр өдрийн турш үргэлжлэх “Нэн түрүүнд ХАБ-Хамтын оролцоо-2018” форумын төлөөлөгчид аливаа осол, өвчин заавал тодорхой шалтгаантай байдаг учир үр ашигтай урьдчилан сэргийлэх соёлыг бүрдүүлж шалтгааныг арилгах боломжтой гэдэгт дуу нэгтэй байна. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card