Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card

Иргэдийн74 хувь нь багийн үйлчилгээг “сайн” гэж үнэлжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн явцын талаар хэлэлцсэн юм. Энэ хөтөлбөрийн үр дүнд Багийн байрыг засварлах тохижуулах, техник хэрэгслийг нэмэх, багт ажиллагсдыг чадавхижуулах ажлыг хийсэн байна. Ажлын үр дүнгийн биелэлт 85 хувьтай гарсан гэдгийг ажлын хэсэг мэдээллээ. Багийн хөгжлийг дэмжсэнээр иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилготой юм. Дэд хөтөлбөрийн хүрээнд багийн үйлчилгээний судалгааг иргэдээс авахад 74 хувь нь сайн үнэлгээ өгсөн байна. Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрт шинээр Малчин багийг нэмж байгуулах ажил орж байгаа юм. Иргэдийн 88 хувь Малчин баг байгуулахыг дэмжжээ. Малчин баг байгуулах ажлыг  2019 оноос эхлүүлэхээр төлөвлөжээ.  Дэд хөтөлбөрийн хүрээнд Соёлын төвүүдийг 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангасан байна. Орон нутгийн төсвөөр 100 сая төгрөгийг автобусны буудал, зогсоолыг засварлах, гарц тэмдэглэгээ хийх зэрэг  нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан байна. Иргэдээс 10 мянга гаруй санал хүсэлт, өргөдөл гомдол ирсний дийлэнх нь халамжийн чиглэлтэй холбоотой байжээ. “Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөр”-ийн журмаар баг бүрт төмс хүнсний ногооны үр болон хүлэмж олгож газар тариалангийн чиглэлээр айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх ажлыг хийсэн гэж тайлагнав. “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-т баг тус бүр иргэдтэйгээ ажиллах хөтөлбөр боловсруулах ажил 30 хувьтай гэж дүгнэжээ. ИТХ-ын Тэргүүлэгчид  аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллах багийн үйл ажиллагааг улам сайжруулахыг санал болголоо.  Мөн үр дүнтэй ажлыг  олон нийтэд танилцуулж, бусад оролцоо муутай багуудад шаардлага тавьж, алдаа дутагдалтай ажлаа засч залруулахыг анхааруулсан юм. Ц.Ариун[sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card