Үндсэн агуулга руу шилжих
Лхагва 2026.10.28 Үүлэрхэг Орхон -7° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card

“Facebook” судалгааны лабораторитой болжээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Өнөөдөр хүн бүр, дэлхийн дахинд цахим ертөнц тэр дундаа “Facebook”-ыг ашиглах болжээ.  Харин “Facebook” зөвхөн нийгмийн сүлжээний компани байхаа больж сэтгэл судлалын томоохон лабораторитой болсон бөгөөд энэ нь олон хүмүүсийг бухимдуулсан байна. Тодруулбал тэд нууцаар нэгэн судалгаа явуулсан байна. 2012 оны нэгдүгээр сард Facebook компани 689,003 хэрэглэгчид дээр долоо хоногийн хугацаанд энэ туршилтыг явуулжээ. Ингэхдээ зориудаар эерэг постуудыг нь харуулахгүйгээр сөрөг муу пост харуулахад хүмүүс тэр өдрөө дан сөрөг пост нийтэлж байсан байна. Эсрэгээрээ эерэг постууд дээр ч ийм хариу үйлдэл үзүүлж байжээ. Энэ тухай мэдээлэл ил болсны дараа олон хүн компаний үйлдлийг ёс зүйгүй гэж буруутгасан байна.  Гэхдээ тэд  хуулийн дагуу тэд ингэх эрхтэй гэнэ.  Учир нь анх Facebook-т бүртгүүлэхэд “таны мэдээллийг туршилт, судалгаанд ашиглана” гэсэн нөхцлийг зөвшөөрүүлдэг юм. Танд таалагдаж байвал LIKE дараарай. Танд баярлалаа.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card