Үндсэн агуулга руу шилжих
Мягмар 2026.10.27 Үүлшинэ Орхон -9° / 2° USD 3584.23▼ EUR 4000.00▼ CNY 539.96▲ RUB 44.36▼ KRW 2.70▼
Шуурхай
SI card
Есөн тохиолдлын тав нь нэг байгууллага дээр гарчээ

Есөн тохиолдлын тав нь нэг байгууллага дээр гарчээ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Үндэслэлгүйгээр ажлаас халагдсаны улмаас шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдсон 9 тохиолдолд төрөөс  25 гаруй сая төгрөгийн нөхөн олговорыг өнгөрсөн онд төлсөн байна. Төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан 9 тохиолдлоос 5 нь буюу 56 хувь нь нэг байгууллагын удирдлагын хууль бус шийдвэрээс төр 16 орчим сая төгрөгийн нөхөн олговорыг олгосон байх юм. “Төрийн албанаас үндэслэлгүйгээр ажлаас халагдсан ажилтаныг шүүхийн шийдвэрээр тухайн эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон тохиолдолд ажилгүй байсан үеийн цалин олговорыг ажил олгогч нөхөн олгодог хуультай. Иймд төрийн байгууллагын удирдлагууд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах”-ыг аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Ц.Мөнхтуяа онцлон анхааруулж байна. Хууль бус шийдвэр гаргасан удирдлагын буруутай үйлдээс үүссэн хохирлыг төр нөхөн төлж байгааг өөрчлөх нь шударга ёсонд нийцнэ. Гэсэн ч одоогоор хуулинд энэ талын зохицуулалт байхгүй байгааг прокурор онцоллоо. [sgmb id="1"]
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
SI card